UBLife Logo
Урлаг

МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл "Урлаг, утга зохиолын хүлэгт баатар" одонгоор шагнууллаа

МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл "Урлаг, утга зохиолын хүлэгт баатар" одонгоор шагнууллаа

Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын өвийг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 22 жилийн өмнө байгуулагдсан Монголын Урлагийн Зөвлөл ТББ-ийн гүйцэтгэх захирал Одончимэдийн Одгэрэлийг БНФУ-ын Засгийн газраас олгодог “Урлаг, утга зохиолын хүлэгт баатар” зэргийн одонгоор шагналаа.

“Хүлэгт баатар” зэргийн одонг 1957 оноос эхлэн жил бүр салбартаа онцгой хувь нэмэр оруулсан, улсдаа төдийгүй дэлхий дахины соёл урлаг, нийгэмд түүчээ болж буй үлгэр жишээ 400 гаруй хүнд олгодог байна.

Тухайлбал дуучин Shakira, жүжигчин Eva Green, зохиолч Kazuo Ishiguro, дуучин, загвар өмсөгч, жүжигчин Vanessa Paradis, уран бүтээлч Olafur Eliasson зэрэг алдартнууд хүртэж байсан бол Монголын урлагийн салбарт бүжиг дэглээч Д.Баярбаатар, уран нугараач Л.Энхцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл нар тус одонгийн эзэд болж байжээ.Одончимэдийн Одгэрэл нь Монголын Урлагийн Зөвлөл ТББ-ийг байгуулагдсан цагаас хойш хөтөлбөрийн зохицуулагч, хөтөлбөрийн захирал, 2016 оноос одоог хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалыг амжилттай хашиж, Монголын соёл урлагийн хөгжлийн төлөө баг хамт олноо амжилттай удирдаж яваа манлайлагч билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.