UBLife Logo
Дэлхий

Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов

Японы Шизүока мужийн Изүнокүни хотын эмэгтэй гал командын багт монгол бүсгүй элсэн орлоо. Тэр бол тус хотын олон улсын харилцааны ажилтан Чинбатын Анун юм. Тэрээр орон нутагт зохион байгуулагдаж байгаа гамшгийн эсрэг сургалтад оролцож, “Байгалийн гамшиг тохиолдох үед Япон оронд тус дэм болохыг хүсэж байна. Энд сурсан зүйлээ Монгол эх орондоо ашиглах зорилготой” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

Ч.Анун өнгөрсөн жилийн долоодугаар сард Изүнокүни хотын гадаад харилцааны ажилтан болсон. Тус хот 2015 онд Монгол улстай ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэрээр энэ ой хүртэл Олон улсын харилцааны зохицуулагчаар Изүнокүни хотод ажиллах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.