Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт


Яг одоо Netflix дээр асар олон хүний сонирхлыг татаж, өндөр хандалттай бүтээлүүдийн нэг болоод буй тус цувралын тухай мэдээлэл хүргэе.


1. Тус цувралыг "Game of Thrones" цувралыг бүтээгч Дэвид Бэниофф, Дэн Вайсс нар бүтээсэн юм. Мөн нийт 4 бүлэгтэйгээр гаргахаар төлөвлөж байгаа аж.

2. 2023 онд гарах төлөвлөгөөтэй байсан ч Дэн, Дэвид хоёр кино зохиолд байгаагүй нэг шинэ үзэгдлийг нэмж бичихээр шийдсэн байна. Мөн түүнийг л хийхгүй бол гаргахгүй хэчнээн ч удаж чадахаар байсан бөгөөд тухайн үед нь Холливудын ажилтнуудын ажил хаялт зарлагдаж, хойшлогдсоор эцэст нь шинэ үзэгдлийг нэмж бичсэнээр өнгөрөгч гуравдугаар сард нээлтээ хийсэн билээ.

3. Энэхүү цуврал нь Лю Цы Синийн "Гурван биеийн асуудал" зохиолоос сэдэвлэгдсэн билээ. 2008 онд анх хэвлэгдэн гарсан тус бүтээл нь гурамсан боть бөгөөд "Hugo Awards"-ийн Шилдэг зохиол шагналыг хүртсэн байдаг.

4. Киноны зураг авалт болоод дэлгэрэнгүй мэдээллийг задруулахгүйн тулд "Straight Shooter" хэмээх хуурамч нэр доор анх зураг авалт, төлөвлөлтөө эхлүүлэн ажиллаж байжээ.

5. Энэхүү бүтээл дээр Дэвид, Дэн хоёр "Game of Thrones" цувралд хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан Рамин Жавадиг мөн урьж оролцуулсан бөгөөд эхлэлд гарч буй хөгжмийн аялгууг бүтээжээ.

6. 2020 онд Линь Цы “The Three-Body Problem” романыг дэлгэцэд гаргах эрхийг хамгийн түрүүнд худалдан авчээ. Цувралаа гаргахын тулд тус компани Netflix болон “Game of Thrones” цувралын бүтээгчид болох Дэвид Бениофф, Д.Б.Вайс нартай нэгдсэн байна. Линь Цыгийн талаас хэлэлцээрт Хятадын нэртэй хуульч Сюй Яо ажиллажээ. Хэрэв хэлэлцээр амжилттай болбол Сюй цувралын продюсер болохоор тохиролцсон байна. Гэвч том компанийн том босст хуульчийн ажил таалагдсангүй. Цалинг нь өгсөн ч продюсер болгох амандаа хүрсэнгүй. Тэр байтугай сүүлдээ киноны титрээс нэрийг нь хасаж, хөлсийг нь 4 дахин багасгасан байна. Үүнээс болж өс хонзон санасан хуульч түүний амийг хөнөөснөөр Хятад улсад цаазлуулах ял сонссон юм. 

7. Game of Thrones цувралын нийт гурван жүжигчин энэхүү цувралд чухал дүрүүдийг бүтээн оролцсон билээ.

Жонатан Прайс Майк Эвансын дүрд.

Лиам Каннингем Томас Вэйдийн дүрд.

Жон Брадли Жэк Рүүнигийн дүрд.

8. 3 Body Problem цуврал Netflix-ийн хамгийн өндөр үзэлттэй цувралуудын нэг болж чадсан бөгөөд хоёрдугаар бүлгийн ажил хэдийнээ эхлээд буйг кино багаас мэдэгдсэн юм. Хэдийгээр Хятадын үзэгчдийн зүгээс шүүмжлэлд өртөж байгаа ч анх удаа үзэж буй хүмүүсийн хувьд энэ цуврал үнэхээр сонирхолтой, тэсэн ядан хүлээх бүтээлүүдийн нэг болж чаджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
Өчигдөр
Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв
3
4 өдрийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
санал болгох
1
22 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.22 66.181.179.59

6-r factiig yaj ch unshaad oilgodoggui ee.

0 Хариулах