UBLife Logo
Кино

Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд

Хүн болгон л хайрлаж, дурлахыг хүсдэг. Найз залуу, бүсгүйтэй байх нь мэдээжийн зүйл ч харин солонгос оддын хувьд үгүй. Тэд фэнүүдээ алдахаас айгаад харилцаа холбоогоо нууцалдаг. Солонгос оддын хайр дурлалын мэдээ цахим ертөнц, шар хэвлэлээр олны хүртээл болох нь олонтаа. Ингээд л тэднийг шүүмжилж, харьцуулж, цахим ертөнцөөр “тамална”. Харамсалтай нь зарим хос энэ дарамтыг давж чадалгүй, салдаг. Ингээд үерхэн найзлаж байгаа нь илэрсний дараа удалгүй салсан 6 хосыг танилцуулж байна. 

1. Aespa Карина, жүжигчин И Жэ Ук

 

Дөнгөж саяхан болсон салалт. Тэд нэгдүгээр сард Загварын шоун дээр учирсан. Харин  Dispatch тэдний харилцааг хоёрдугаар сард илчилсэн. Харамсалтай нь дөрөвдүгээр сарын 2-нд харьяалагддаг агентлагууд нь тэднийг салж байгааг зарласан. Шалтгаан нь “Фэнүүдийн шүүмжлэл, уулзах зав зай гарахгүй байх” гэжээ.

2. BLACKPINK Жисү, Ан Бо Хён

 

BLACKPINK хамтлагийн Жисү, жүжигчин Ан Бо Хён нар болзож буй мэдээ өнгөрсөн оны наймдугаар сард гарч, нэлээд шуугиан тарьсан. Тэдний болзооны хэдэн гэрэл зураг цахим ертөнцөд гарснаас өөр нийтэд ил болсон зүйл үгүй байлаа. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сард тэд цагийн хуваарийн шахуугаас саллаа гэдгээ зарласан.

3. Хан Со Хи, Рюү Жүн Ёль

Dispatch тэдний дотно харьцааг илчилсний дараа жинхэнэ шуугиан эхэлсэн. Учир нь Рюү энэ үед хуучин найз бүсгүйгээсээ салаагүй байжээ. Шинэ хос Хавайн арал дээр аз жаргалтай амарч байгаа зураг нь цацагдсан ч 14 хоногийн дараа салцгаажээ.

4. BLACKPINK Женни, EXO Кай

2019 онд хоёр алдарт дуучны дурлалт харилцаа илэрсний дараа К-Поп ертөнц орвонгоороо эргэж байлаа. Тэд 2018 оноос хойш үерхсэн бөгөөд харамсалтай нь “баригдсанаасаа” хойш хэдхэн долоо хоноод салцгаасан. Харьяа компаниуд нь ч харилцааг нь эрс үгүйсгээсээр байсан билээ.

5. И Сон Гён, Нам Жү Хёг

"Хүндийг өргөлтийн дагина Ким Буг Жү" кинод хамтран тоглосон жүжигчин И Сон Гён, Нам Жү Хёг нар зураг авалтын үеэр дотно болжээ. Гэвч мөн л Dispatch-ийн мэдээлснээс дөрвөн сарын дараа 2017 оны наймдугаар сард хоёр тийш болцгоосон.

6. Wonder Girls Юбин, Сун-Ву Квон

2023 оны тавдугаар сард Юбин теннисчин Квонтой болзож байгаагаа зарласан. Квон нэгэн тоглолт дээр маш их уурлаж, бухимдсаны дараа дуучин бүсгүйн фэнүүд түүнээс салахыг шаардаж эхэлсэн юм. Ингээд тэр оныхоо аравдугаар сард салцгаажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.