UBLife Logo
Newsfeed

Үндэсний номын сангийн шинэ байр ирэх тавдугаар сард үүдээ нээнэ

Үндэсний номын сангийн шинэ байр ирэх тавдугаар сард үүдээ нээнэ

Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгад салбарлан нүүж, ирэх тавдугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байна. 

Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий 10 мянган мк.в талбайтай төдийгүй 16 уншлагын танхимтай. Эдгээр уншлагын танхимууд нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгдсөн.

Шинэ номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр иргэдэд үйлчлэх хүртээмж нэмэгдэж, ном, хэвлэмэл бүтээгдэхүүний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэн номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих соён гэгээрлийн төв болно.

Эх Сурвалж: Соёлын яам

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.