UBLife Logo
Кино

80 нас хүрсэн Жорж Лукасын амьдралын дүрэм

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
80 нас хүрсэн Жорж Лукасын амьдралын дүрэм

Холливуд, дэлхийн кино урлагийг бүр мөсөн өөрчилсөн алдарт найруулагч, продюсер Жорж Лукас өнөөдөр 80 нас хүрч байна. Энэ сарын 25-нд Каннын кино наадмын хаалтын ёслол дээр Лукас дал модны алтан навч шагнал гардах болно. Урт удаан замналынхаа турш ердөө зургаан бүрэн хэмжээний кино бүтээсэн найруулагчийн хувьд энэ нь онцгой үйл явдал болох юм.

Ингээд түүний амжилтад хүрсэн амьдралын дүрмийг танилцуулж байна.

“Одоо болтол продюсерууд надруу утасдаад “Таныг агуу найруулагч Лукас гэх юм” гэж ярьдаг”

“Би хөдөө өссөн, багадаа сардаа хоёр л кино үздэг байлаа. Би машин, барилга, гэрэл зураг сонирхдог байсан. Гэнэт урлагт орохоор шийдээд Өмнөд Калифорнийн их сургуульд элсэж байлаа. Киноны ангийг нь би гэрэл зурагтай адил зүйл гэж бодоод орж байсан юм” 

“Хэрэв та нэг сайхан өдөр ямар нэг агуу зүйл хийхийг хүсвэл тэр сайхан өдөр чинь өнөөдөр юм шүү”

“Би байнга амжилт олно гэдэгтээ итгэдэггүй. Тийм болохоор заримдаа миний кинонууд надтай цуг булшлагдах байх гэж боддог. Миний булшин дээр хэдэн сар байгаад тэр дороо мартагдах байх”

“Алдартай байхын төлөө хэт хөөцөлдөөд хэрэггүй”

“Амжилтаа хуваалц. Сайн ажил олсон бол бусдадаа ч гэсэн ажил олоход нь тусла. Хэрэв тэр чамаас илүү амжилттай явбал чиний ач тус байгаа гэсэн үг. Би өөрийнхөө амжилтыг амжилттай болгосон хүмүүсийнхээ тоогоор хэмждэг”

“Киног маш энгийнээр хийж сур. Яг ямар кино хийх гэж байгаагаа ойлгох нь боломжгүй зүйл”

“Оюутнуудад лекц уншихдаа би “Та нарын амьдралын хамгийн хөнгөн ажил бол өөрөө хийхээр төлөвлөсөн эхний кино чинь. Яг юу хийх гээд байгааг чинь хэн ч мэдэхгүй болохоор хэн ч зөвлөгөө өгч чадахгүй” гэж хэлдэг” 

“Хэрэв та кино үзэхийг мөрөөддөггүй бол кино үзэх дургүй гэсэн үг”

“Би хэзээ ч ганцаараа кино үздэггүй. Олуулаа үзэх тусам тухайн киноны юу нь сайн болсныг мэдэж авдаг”

“Би кино зохиол бичих дуртай ч сайн зохиол бичиж байснаа санахгүй байна”

“Киноны төгсгөлд залуу, бүсгүй хоёр хөтлөлцөөд, үүрийн гэгээг угтан, далайн эрэг дээгүүр явж байвал энэ нь тэр кинонд нэмэлт 10 сая олж өгдөг”

“Шинэ кино хийх болгондоо би шууд наран шарлагын газар очдог. Зүгээр л шуугианаас холдох гэж. Гэхдээ намайг далайн эрэг дээр харах болгондоо шинэ кино хийж гэж бодож болохгүй”

“Дүрслэл, төсөөлөл бол ямар ч хүний гол хэрэгсэл”

“Кино бол миний мөнгөө үрдэг л нэг газар”

“Би технологи заавал ашиглах гээд байдаггүй. Би ярих л дуртай. Гэхдээ түүх ярьж эхлэх бүрдээ технологгүй хийх боломжгүй юм байна гэдгийг ойлгодог”

“Холливудыг худал хуурмаг, тэнэг төсөөллийн нийслэл гэж нэрлэдэг. Харин надад энэ тал дээр Вашингтон түрүүлж байгаа гэж боддог”

“Дарангуйлагчтай хийсэн тэмцэл бүр харамсалтай нь шинэ дарангуйлагч төрүүлдэг”

“Америк улс эрдэм мэдлэгтэй болж, илүү дутуу сэтгэл хөдлөлөөсөө салах шаардлагатай”

“Бусдаас баян, амжилттай байх хүсэл бол хорт хавдар гэсэн үг. Байгаль дэлхий хүнийг харилцан туслалцахаар бүтээсэн байдаг. Амиа хичээгч хүн бол хавдрын эд эсээрээ бие махбодыг устгаад дараа нь өөрөө үхдэг”

“Би хийсэн зүйлдээ хэзээ ч харамсдаггүй. Харин хийх ёстой зүйлдээ л харамсдаг”

“Тийм ээ, надад Оскар бий. Гэхдээ би ямар нэг уралдаан, өрсөлдөөнд орох дуоргүй. Би кино л хийдэг, харин уралдаан бол хурдны морьдод зориулагдсан эд”

“Нас ахих тусмаа би шүүмжлэлийг илүү тоодог болсон” 

“Орчин үеийн кино шүүмжийн түвшин дэндүү доогуур. Шүүмжлэгчид огт мэдлэггүй байна. Сонин дээр ганц том гарчиг тавихын төлөө л тэд сайн киног сүйтгэж чадна”

“Порно киноны найруулагч болоогүйдээ харамсдаг”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.