2PM хамтлагийн чадварлаг дуучин, жүжигчин Ок Такён эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн үзлэгт тэнцээгүй ч мэс засалд орон цэрэгт явсан эх оронч залуу билээ. Тэрээр 2017 оны 9-р сарын 4-нд цэргийн албанд татагдаж, Кёнги муж дахь 9-р явган цэргийн дивизэд цэргийн зааварлагчийн туслах болтлоо дэвшсэн юм.
Тэгвэл саяхан Ok Taкён "Knowing Bros" нэвтрүүлэгт цэрэгт байх хугацаандаа 18 кг жин нэмсэн ба 99 кг хүрсэн тухайгаа ярьжээ. Энэхүү ярилцлага нь түүний шүтэн бишрэгч нарыг цочирдуулаад барахгүй армид байх хугацааны зургуудыг нь ахин нягталж харахад хүргээд байна. Учир нь тухайн үед Такёныг хэн ч 99 кг гэж мэдээгүй юм.
Олон нийт түүний царайг хамгийн ихээр гайхаж байна. Ихэнх хүмүүс өөх болон булчингийн масс нэмэхэд нүүрэнд нь өөрчлөлт ордог бол Такёны хувьд хурц шанаа, сэтгэл татам төрх нь бүр тодорсон гэлтэй.
Тэр яг л Ахмад Солонгос шиг баатарлаг харагдаж байна.
Эх Сурвалж: Koreaboo