АНУ-ын палестин гаралтай супер модель Белла Хадид гурван жилийн дараа Каннын кино наадамд эргэн ирлээ. Белла найруулагч Али Аббасигийн “The Apprentice” киноны нээлтэд оролцсон юм. Модель бүсгүй Saint Laurent брендийн нүцгэн даашинзтай ирсэн байлаа.

Белла одоогийн байдлаар моделийн замналаа түр зогсоогоод байгаа. Шалтгаан нь лаймын өвчин. Мөн Израил, Палестины мөргөлдөөн эхэлсний дараа Палестиныг дэмжсэн үг хэлснээс болж, маш олон зар сурталчилгааны гэрээгээ алдсан. Сүүлийн үед Хадид найз залуу Адан Бануэлостойгоо цуг Техас дахь байрандаа амьдарч, олны өмнө гарахгүй болоод байсан билээ.