1985 онд Америкт байгуулагдсан домогт Guns N' Roses хамтлагийн гишүүд нас өндөрт гараад буй. Тухайлбал хамтлагийн ахлагч Axl Rose 62 настай бол гитарчин Slash 58 настай. Гэсэн ч ахмад рокерууд маань гандан бурахгүй уран бүтээлээ сонсогчдодоо хүргэн аялан тоглолтоо хийсээр буй.
Тэдний хувьд хамгийн сүүлд 2008 онд "Chinese democracy" гэх бүрэн хэмжээний цомгоо гаргаж байсан. Түүнээс гадна цар тахлын үеэр хэд хэдэн цомог гаргасан ч бүрэн хэмжээний гэж нэрлэгдэхээргүй байсан юм. Тэгвэл саяхан хамтлагийн гитарчин Slash "Daily Star" сэтгүүлд хамтлаг шинэ цомог дээр ажиллаж буй талаар ам алджээ. Шинээр гарах цомгийн хувьд Slash өөрөө бие даан ажиллаж буй бөгөөд хамтлагийн удаан хугацаанд хичээн ажилласан чанартай бүтээлүүд багтсан талаар онцолсон. Шинэ цомгийн нээлтийн хувьд одоогоор тодорхойгүй байна.
Эх Сурвалж: Loudwire