Хятадын Засгийн газраас онгироо, сагсуу инфлюенсерүүдийг хааж эхэллээ. Хэдхэн өдрийн дотор эд хөрөнгөөрөө хэт их гайхуулсан 500 блогчины аккаунтыг хаасан байна.
Тэдний дунд Хятадын олон нийтийн сүлжээний (Douyin, Weibo) хэдэн арван сая дагагчтай гурван том од багтжээ.

Жишээ нь, Ван Хунцюаньсин (Wang Hongquanxing). Хэдэн долоо хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа тэрээр “Хувцас, гоёл нь 10 сая юанаас (1,4 сая ам.доллар) бага үнэтэй байвал гадагш гардаггүй” гэж онгирч байсан билээ.
https://ub.life/p/35335