UBLife Logo
Newsfeed

“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ

“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ

Яг одоо хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж, загвар сонирхогчдын дунд шуугиан тарьж буй хүн бол Г.Гансүх билээ. Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Түүнийг Ганбатын Гансүх гэдэг. Дархан хотод төрж өссөн.

2. Тэрээр Голланд улсад хорин зургаан жил амьдарсан бөгөөд өнгөрсөн жил Монголдоо эргэн иржээ.

3. Тавдугаар сарын 28-нд тэрээр 50 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд “Balenciaga” болон өөрийн агентлагийнхантай төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлжээ.

4. Шанхайн загварын 7 хоногт “Balenciaga” брэндийн шоунд алхсан нь ийнхүү олон нийтийн дунд шуугиан тариад байгаа юм.

5. Голландад амьдардаг байхдаа тэрээр шивээсний салон ажиллуулдаг байсан байна.

6. 28 болон 23 настай хоёр хүүтэй бөгөөд бага хүү Жон нь загвар өмсөгч төдийгүй, хоёр жилийн өмнө мөн “Balenciaga” шоунд алхаж байжээ. Бага хүү нь түүний загварын ертөнцөд дурлах шалтгаан болсон гэнэ.

7. Ирээд нэг жилийн хугацаанд олон кинонд дүр бүтээсэн байна. “95 зүүдний хүн”, “Сүнсний стори”, мөн одоо 16 ангит нэгэн кинонд дүр бүтээж байгаа аж.

Мөн тун удахгүй гадаад улс дахь ажлаа дуусгаад ирэхдээ манай сайтад ярилцлага өгөх тул та бүхэн хүлээж байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
28
1
0
0
5
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.10.14
Өндөр нь хэд юм бол?
Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Тэр энэ санаагаа “Албаар фенүүдийнхээ дургүйг хүргэх” гэж хошигнон хэлсэн ч, утасгүй орчин нь үзэгчдэд тоглолтын амьд мөчийг гүнзгий, жинхэнэ байдлаар мэдрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Хэдийгээр “Прайд”-ыг журмын дагуу хориглосон ч, Гергей Карачоньски уг арга хэмжээг “Хотын наадам” гэж нэрлэн, албан тушаалтнуудын зөвшөөрөл шаардахгүйгээр явуулна хэмээн мэдэгджээ.