Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийн хамгийн алдартай одой хүн 55 нас хүрлээ


Питер Хэйден Динклэйж хэмээх бяцхан эрийг танихгүй хүн үгүй гэлтэй. Түүний жижигхэн биенд асар их авьяас чадвар бий. Питерийн амьдрал, хувь заяа бол хүн өөрийнхөө хүч чадалд итгэлтэй байвал ямар ч зорилгод хүрч чадна гэдгийн яруу тод жишээ юм. Түүнийг хэн ч тоодоггүй байсан ч Питер мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан.

Өнөөдөр Питер Динклэйж 55 нас хүрч байна. Ирээдүйн жүжигчин Питерийн биеийн өндөр бага байхад нь 135 см дээр зогсчихсон юм. Гэвч тэр “Хаадын тоглоом” киноны туслах дүр Тирион Ланнистерээр “Эмми”, “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болсон.

Питер 2005 онд найруулагч Эрика Шмидтэй гэрлэсэн. Хосууд хоёр хүүхэдтэй.

Ингээд түүний амьдралын дүрэмтэй танилцацгаая.

- “Хаадын тоглоом” киноны шүтэн бишрэгчид их сайн хүмүүс. Гэхдээ намайг хэдэн мянган сайн хүн тойроод бүчээд ирэхээр клаустрофоб (бүгчим, давчуу газраас айх өвчин) өвчин минь хөдөлдөг.

- Эмэгтэйчүүд надад “Чи үнэхээр тачаангуй эр” гэж хэлдэг ч болзоонд явах болохоороо 1,80 см өндөртэй эрчүүдтэй цуг явдаг.

- Би “азтай залуу” гэдэг үгэнд дургүй. Энэ үг миний зорилгодоо хүрэх гэж асгаруулсан хөлс, хийсэн бүх ажлыг үгүйсгэдэг. Халаалтгүй байранд амьдарч, халаасандаа гучхан центтэй мөртлөө одой хүмүүсийн сурталчилгаанд тоглохоос татгалзаж, театрт үргэлжлүүлэн ажиллаад байж хэр барагтай хүн чадахгүй. Миний хувьд урлаг бол тав тухаас илүү чухал зүйл. 

- Дэлхий дээр одой хүмүүсийг л санаа зоволгүй дооглож, тохуурхаж болдог. Бусад доог тохууны байг хориглочихсон.

- Юу хийхээ хүмүүсээс хэзээ ч битгий асууж бай. Хэнээс ч зөвшөөрөл бүү ав. Зүгээр л өөрийн ажлаа хий.

- Яриа хөөрөө минь таалагдангуут яриалцаж суусан хүн минь миний намхан нурууг анзаарахаа больдог. Миний цэнхэр нүд хэнийг ч татаж чадна гэдгийг би мэддэг.

- Би наймдугаар ангийн хүүхэд шиг л хувцаслаж, иддэг. Надад сэндвич, юүдэнтэй цамц таалагддаг.

- “Хаадын тоглоом” кинонд тоглохоор ирсэн шинэ баатруудыг бид алга ташин угтдаг. Шинэ хүн зураг авалтад шинэлэг уур амьсгал авчирдаг. Дараа нь бид тэднийг хурдхан шиг “алж хаяад” хуучин багаараа үлддэг.

- Бага байхад одой, тарваган хүн гэж дуудуулахдаа маш их уурладаг байлаа. Харин нас ахиад эхлэхээр юм болгонд хошин шогоор хандах нь дээр гэдгийг ойлгосон.

- Их төсөвтэй кино болгон сайн байдаггүй. Уран бүтээлчээр шийдэж болох асуудлуудыг шууд л мөнгөөр шийдэх гээд байдаг.

- Питер Динклэйж твиттерт ингэж бичиж гэх мэт мэдээ их гардаг. Үнэндээ надад мэйл хаягаас өөр цахим юм байхгүй. 

- Надад мөрөөдөл бий. Романтик киноны гол баатарт тоглоод хамтран тоглосон жүжигчин бүсгүйтэйгээ учир ургуулах.

- Хэрэв чи хошин шогийн мэдрэмжтэй бол эмэгтэйчүүдэд дороо таалагдана. Би ямар ч эмэгтэйг инээлгэж чадна.

- Одой хүн болгонд өөрийн түүх бий. Одоо ч гэсэн энэ өндөрлөгт гарлаа гээд би бусаддаа юм зааж, сургах эрхтэй гэсэн үг биш. Заримдаа надад ч маш хэцүү үе тохиолддог

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.05.21
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Фото: Song Hye-kyo-гийн Инчон стиль
2
3 өдрийн өмнө
"Sweet Home" цувралын сүүлчийн бүлэг ирэх сард цацагдана
3
4 өдрийн өмнө
Instagram-д байдаггүй Холливудын 10 од
санал болгох
1
Өчигдөр
BTS хамтлагийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна
2
3 өдрийн өмнө
ЭЕШ өгөх сурагчдын заавал унших үгс
3
4 өдрийн өмнө
Фото: Артист Shu Lea Cheang-ийн хязгаар давсан бүтээлүүд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.