UBLife Logo
Дэлхий

Халуун ус тасрахад халуун усанд орж чадах 10 зөвлөгөө

Халуун ус тасрахад халуун усанд орж чадах 10 зөвлөгөө

Зуны улирал эхлэхэд яагаад ч юм Орон сууцны албад халуун ус тасалдаг. Тэд зуны халуунд халуун усны хэрэгцээ байхгүй гэж боддог бололтой. Тэгвэл жирийн иргэд бид тэгж боддоггүй. Ингээд халуун ус тасарсан үед өөрийгөө “болгоод явах” арван арга зааж өгье.

1. Хамгийн энгийн арга бол түмпэн, хувин саванд ус буцалгах. Хэрэв танд том хэмжээний төмөр сав байгаа бол халуун усанд ороход асуудал байхгүй. Хамгийн гол нь техникийн аюулгүй байдлыг хангаж, их тэвчээртэй байх хэрэгтэй шүү.

2. Том сав байхгүй ч та толгой сайтай бол жижиг савнуудыг холбоод ус буцалгах амархан арга бий. Их хэмжээгээр халуун ус гаргаж чадахгүй ч ганц хүн орох, аяга таваг угаах ус хангалттай бүтээнэ. 

3. Ус буцалгагч ийм хэрэгсэл эрт үед дэлгүүр бүрт байлаа. Хэд хэдийг аваад ажилдаа ор. Гэхдээ залгаатай байхад нь ванндаа орвол, тог цохиулна шүү.

4. Айл болгон угаалгын машинтай цаг. Энэ машин халуун ус гаргаж чаддаг гэдгийг хүн болгон мэдэхгүй болов уу.

5. Халуун усанд орох хамгийн найдвартай ч бага зэрэг зардалтай арга бол фитнест явах. Ямар ч фитнес халуун устай, шүршүүртэй байх ёстой. Биеэ хөгжүүлээд дээр нь усанд орж, хирнээсээ сал.

6. Хэрэв та мөнгөтэй бол зочид буудалд өрөө ав. Бүтэн өдөр буудалд байгаад байх шаардлага байхгүй, цагаар аваад хувцсаа угаагаад усанд ороод гараад явж болно. Мөнгөгүй бол буудал орох найзууд байгаа эсэхийг лавлаарай.

7. Саунд орж, өөртөө бэлэг барь. Усанд орохоос илүү эрүүл мэндэд ашигтай. Адилхан халуун усгүй зовлон нэгт андуудаа цуглуулаад хамт орвол зардлаа хэмнэнэ. 

8. Нойтон салфетка цаас халуун усыг бүтэн орлож чадахгүй ч ажилдаа муухай үнэртэй очихоос сэргийлж чадах юм. 

9. Халуун усгүйд толгойгоо угаахдаа хуурай шампунь ашигла. 

10. Хамгийн сүүлд хамгийн таатай арга зааж өгөхөд зун болж халуун ус тасрахад зуны амралтаа аваад алс хол аялаарай. 10-20 хоног аялаад ирэхэд ус ирсэн байх учиртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
7
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.