UBLife Logo
Дэлхий

Фото: Хойд Солонгосын хөшгийг сөхөн харахад

Фото: Хойд Солонгосын хөшгийг сөхөн харахад

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр орой БНАСАУ-д очиж, албан ёсны айлчлал маргааш эхлэх юм. БНАСАУ буюу Хойд Солонгосыг хамгийн хаалттай орон гэж бичдэг. Тусгаарлагдсан бодлого, гадаад харилцаа хаагдмалаас тухайн орны талаар мэдээлэл бараг байдаггүй билээ. 

Хойд Солонгосын нийслэл Пхеньян. 4 сая хүн амтай. Бусад газрын иргэд нийслэлд тусгай зөвшөөрлөөр нэвтэрнэ. 

Орон нутгийн хэвлэл зөвхөн дотооддоо хандаад байдаггүй. Англи хэл дээр ч хэвлэгддэг.

Пхеньяны хамгийн алдартай, хачирхалтай бэлгэ тэмдгийн нэг нь 105 давхар зочид буудал. Рюшен буудал дэлхийн хамгийн өндөр зочид буудал болох ёстой байсан ч одоо болтол ашиглалтад ороогүй хэвээр.

Гудамж талбай одоо болтол ЗХУ-ын үеийн уриа лоозонгоор дүүрэн.

ХАА-н сектороо орчин үеийн технологиор хөгжүүлэхээр ажиллаж байна.

Пхеньян хот өөрийн гэсэн Ялалтын хаалгатай.

Мёхянсан уул бол алдартай газар.

Энд солонгосчуудын өвөг болох тэнгэрийн Бурханы ач хүү Тангун мэндэлжээ.

Одоо энд том музейтэй. 2009 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн.

Хотын оршин суугчид даруухан хувцаслана.

Пхеньян метротой.

Метроны буудлуудыг социалист реализм стилиэр чимжээ.

Кэсон хотод байдаг Ван Гоны бунхан ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн.

Пхеньян хотын Мангёндэ дүүрэгт байдаг Сурагчдын ордон.

Энэ бол хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх том төв юм.

Усан сан, спорт танхим гээд дэд бүтэц сайн.

2015 онд орчин үеийн болгон засварласан.

Хөвгүүд голцуу спортын дасгалд хамрагдана.

Харин охид урлагт.

Төвийн гол бахархал нь Уран сайхны театр.

Ким Ир Сений гар бичмэл хадгалагддаг Үндэсний номын сан бол боловсролын гол төв.

Хойд Солонгосын 7-13 насны хүүхдүүдийг Пионерын хөдөлгөөн нэгтгэнэ.

Одоо хүртэл Ким Ир Сен, Ким Чен Ир нарын их удирдагчдынхаа сургаалыг дагадаг.

Залуу удирдагч Ким Жон Ун ч онцгой статустай.

Ард түмний эв нэгдлийг харуулсан усан оргилуур.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.