UBLife Logo
Newsfeed

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан” тайван жагсаал 7 дахь өдөр өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахад эхний ээлжид 32 гишүүний гарын үсэг шаардлагатай бөгөөд одоогоор зургаан гишүүн гарын үсгээ зураад буй. Мөн Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд нийт 105 мянга гаруй хүн нэгдээд буйг онцолсон байна.

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор. Энэ үйл явдалтай холбоотой хайр татам үйл явдлуудыг сонирхуулж байна.


1. Жагсаалын үеэр хувиараа худалдаа эрхлэгч Д.Хөгжихзалуу эгч маань залууст ус, ундаа үнэгүй тараасан хайр татам үйл явдлыг эндээс харж болно.

2. Залуус гарын үсгээ зурах гэж дараалал үүсгэхдээ хүртэл эмх цэгцтэй.

3. Хүн бүр өөр өөрийн боломжоороо дуу хоолойгоо өргөж байгаа нь сайхан. Та биеэр очиж чадахгүй байлаа ч өөрийн чадах зүйлээрээ оролцох боломжтой.

4. 1000 км холоос ч энэхүү жагсаалд оролцож буй нь хайр татам.

5. Жагсаалын эхний өдрүүдэд залуусын онцолж, талархлаа илэрхийлсэн нэг гоё зүйл нь цагдаа нарын хэрхэн хүний эрхийн мэдрэмжтэйгээр ажлаа хийж, тайван жагсахад нь тусалсан явдал байв.

6. Залуус асуудалд өөрөөр аливаад хандаж буйг мөн харж болно. DJ хийж, өөрийн хоббигоороо жагсаалд нэгдсэн энэхүү бичлэг ч бас хайр татам.

7. Амьтад хүртэл тэмцэж байна.

8. Хүмүүсийн харааг хамгийн их булаасан данх.

9. Гол нь жагсаалын үеэр аюулгүй байдал, эрүүл мэндээ нэгдүгээрт тавихыг уриалж, нэгэндээ анхаарал хандуулж байсан нь хайр татам.

10. Шүлэг, яруу найрагтай тэмцэл.

11. Ийм нэгэн дуу гарсан байгааг та сонссон уу?

12. Нялх үрийнхээ ирээдүйн төлөө, үлгэрлэгч эцэг эх байхын төлөө залуу аав ээж нар ч мөн жагсаалд нэгдэж байна.

13. Үнэхээр өхөөрдөм жагсагч байгаа биз?

14. Талбайг зорин очиж буй залуусын нэгдэл үнэхээр урам зориг авмаар.

15. Манай мийм хийдэг залуус хүртэл нэгдэж байгаа нь үнэхээр гоё.

16. Бас уран бүтээлч нар ч нэгдэж байна.

17. Хүний эрхийн мэдрэмжтэй байгаа залуус та нартаа баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.236.152
Оюук зүгээр л орлогоо нотлочих юман дээр баахан юм чирээд бөөн асуупал болгочихлоо. Нотлож чадахгүй гэдгээ л харуулж бнадоо
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?