“Алтан хулгана” наадам нь оюутан залууст дизайны бүхий л салбарын мэдлэг олгох зорилготой. Өөрийн түвшинг мэдэж, цаашлаад илүү хичээх хэрэгтэй гэдгийг ойлгуулж чадах тэмцээн. 2015 онд наадмын сэдэв “Би Чи Бид” байсан" хэмээн 2015 онд болсон "Алтан хулгана" наадамд амжилттай оролцсон "ШУТИС-ҮТС ҮД Flair Club" багийн ахлагч М.Тэнгис хэлжээ. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Үйлдвэрлэлийн технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын бүтээлч хандлагыг дэмжих зорилготойгоор “Алтан хулгана” наадмыг 11 жилийн өмнөөс зохион байгуулж эхэлжээ.Энэ жил тус наадам “Бидний шийдэл” сэдвийн дор болно. Уралдааны бүртгэл дууссан бөгөөд шалгаруулалт энэ сарын 7-нд болох юм байна. Энэ үеэр "Тэнгис" кино театрт наадамд оролцож буй бүтээлүүдийг дэлгэнэ. Дизайн урлагт сонирхолтой хэн бүхэн үнэ төлбөргүй сонирхох боломжтой. Өнгөрсөн жил тус наадамд 261 оюутны 141 бүтээл оролцжээ. Жил бүрийн наадам өөр өөр өнгө төрх, уриатайгаар зохион байгуулагддаг ба оюутнуудын бүтээлээс монгол ахуй, соёл уламжлал харагддаг. “Алтан хулгана 2015" наадмын шилдэг бүтээлүүдээс гурвыг онцолж байна.