Эможи буюу хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх дүрсүүд нь хэл, соёлын ялгаанаас үл хамааран ижил байх ёстой. Гэтэл саяхны судалгаагаар тийм биш нь тогтоогдлоо. Миннесотагийн их сургуулийн “Компьютерийн шинжлэх ухаан, инженерийн тэнхим”-ийн судлаачид үүнийг судалжээ. Тус сургуулийн доктор, профессор Ханна Миллер “Хүмүүс үл ойлголцох эрсдэлээ бууруулахын тулд эможи ашигладаг гэж би боддог. Гэтэл эсрэгээрээ эможи нь эрсдэлийг бүр ч нэмдэг” гэжээ. Жишээ нь, судлаачид “баярын нулимс унагаж байгаа царай”-г (Оксфордын толь бичигт үүнийг хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж буюу магнай хагарах хэмээн тайлбарлажээ) зарим нь маш их баярласан, эерэг сэтгэгдэл хэмээн хөрвүүлсэн бол зарим нь сөрөг мэдрэмж гэж эндүүрчээ.
Судлаачид “Бидний туршиж үзсэн эможинуудаас зөвхөн 4,5 хувь нь л зөв хөрвөдгийг тогтоосон. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь зарим эможи ямар сэтгэл хөдлөл илэрхийлж буйг ойлгоогүй. Тэд загвар эможиг эерэг, сөрөг, хэвийн аль нь болохыг ойлгохгүй байсан” гэжээ.
Мөн ухаалаг төхөөрөмж хооронд явуулсан эможи очихдоо янз бүр болж хувирдаг. Виа Миллер “Эндээс инээсэн нүдтэй, мишээж байгаа царай өөр өөр төхөөрөмж дээр хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно” гэв.
![](http://www.ub.life/uploads/images/smile.jpg)
Бодит байдалд харилцан ярианд хэрхэн ашиглагдаж байгааг доорх жишээнээс харна уу.
![](http://www.ub.life/uploads/images/chat.jpg)
Эможийн буруу хөрвүүлгээс болж харилцан яриа хэрхэн буруугаар өрнөж буйг эндээс харж болно.
Судалгааны багийн гишүүн, Миннесотагийн их сургуулийн доктор Жэкоб Тебаулт Спиекер “Эможи нь харьцангуй шинэ хэл учир үл ойлголцол гарч байгаа байх” гэв. Тиймээс доктор Миллер “emojipedia.com” буюу эможийн нэвтэрхий толийг ашиглах, эсвэл хуучны эможи ашиглахыг санал болгов. Ингэснээр үл ойлголцох магадлал буурах юм.
Ингээд уншигч танд ухаалаг төхөөрөмж хооронд эможи хэрхэн хувирдгийг үзүүлсэн график сонирхуулъя.
![](http://www.ub.life/uploads/images/magadlal.jpg)
Эр сурвалж: npr.org