UBLife Logo
-

“Даяаршиж” буй “Исламын улс”

U
UBLife
“Даяаршиж” буй “Исламын улс”

CNN агентлагийн аюулгүй байдлын шинжээч, Аризонагийн их сургуулийн профессор, “Шинэ Америк” төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч, “Эрэн сурвалжлага: Бин Ладенийг хайсан 10 жил” номын зохиогч Петр Бержен “Исламын улс” террорист бүлэглэл глобалчлагдаж буй хэмээн үзэж, ийнхүү үзэх болсноо тайлбарлалаа.

“Исламын улс” террорист бүлэглэлд эргэн тойрных нь улс орнуудын хэт даврагч бүлгүүд нэгдэж эхэллээ. Нигер, Афганистан, Алжир, Египет, Ливан, Ливи, Энэтхэг, Индонез, Пакистан, Филиппин, Йемен зэрэг улсын том, жижиг олон бүлэглэл “Исламын улс”-д нэгдсэнийг батлах баримтууд бий. Эл тархалт алан хядах заналхийлэл цаашид нэмэгдэх үндэс болно.

Нигер улсын террорист бүлэглэл “Боко Харам” “Исламын улс”-тай хамтардаг бөгөөд хөрш хэд хэдэн орноо заналхийлсэн байна. 

АНУ-ын онцгой хүчний офицер Майкл Волтс Нигер улсын Батлан хамгаалах яаманд “Боко Харам”-ын эсрэг хийх дайралтад нь зөвлөгөө өгөөд саяхан эх орондоо эргэж ирсэн юм. Тэрбээр “Тус бүлэглэл “Исламын улс”-тай эртнээс холбоотой байсан гэх баримт нотолгоонууд хангалттай бий” гэжээ.

“Боко Харам”-ын заналхийлэлд байсан Африкийн улсууд болон Нигерийн Засгийн газрын хамтарсан арми тус бүлэглэл рүү дайрсан нь амжилттай болжээ. 

Өнгөрсөн наймдугаар сараас хойш “Боко Харам”-ыг “Исламын улс”-ын холбоотон 30 бүлэглэлийн нэг гэж Виржиниагийн “Intel Center”-т үзэх болсон аж. “Intel Center” нь 1993 онд  Виржиниад байгуулагдсан террорист бүлэглэл судалдаг АНУ-ын компани юм.

“Intel Center”-ийн үзэж буйгаарБоко Харам”-аас гадна Афганистан, Алжир, Египет, Ливан, Ливи, Энэтхэг, Индонез, Пакистан, Филиппин, Йемен зэрэг улсад “Исламын улс”-тай тангаргаар нэгдсэн террорист бүлэглэлүүд буй гэнэ.

Сүүлийн үед Нигерийн Засгийн газар хэд хэдэн тосгоныг “Боко Харам”-ын хяналтаас буцаан авчээ. Учир нь “Боко Харам” харьцангуй уян хатан “тоглодог” аж.

Сүүлчийн таван жилд “Боко Харам”-ын дайралтуудаас болж 5000 хүн амиа алдаж, 1.5 сая хүн гэр оронгүй болсон гэх харамсалтай тоо баримт буй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
10
33
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...