UBLife Logo
-

Дэлхийн хамгийн үнэтэй ухаалаг утас “Соларин” ирэх сард нээлтээ хийнэ

UBLife
UBLife
Дэлхийн хамгийн үнэтэй ухаалаг утас “Соларин” ирэх сард нээлтээ хийнэ

Ухаалаг утасны "Роллс Ройс” хэмээн “цоллогдсон” дэлхийн хамгийн үнэтэй гар утас 10.000-15.000 ам.долларын үнэтэй. Учир нь хамгийн дэвшилт технологитой бөгөөд нууцлалын тохиргоо нь “супер гэнэ.

Хачирхалтай нь “Соларин”-ыг Хятад, эсвэл АНУ-д биш Израилийн нийслэл Тель-Авивт үйлдвэрлэж байгаа аж. Ирэх сард нээлтээ хийх уг утсыг Израилд төвтэй “Сирин Лабс” компани бүтээж буй. Тус компани “Соларин”-ыг бүтээхийн тулд 72 сая ам.доллар зарцуулжээ.

“Сирин Лабс”-ын мэдээнд “Соларин” хамгийн дэвшилт технологитой, хамгийн сайн нууцлалын системтэй, одоо байгаа бүх утаснаас хамгийн хурдтай нь байх бөгөөд дэлхий дээрх хамгийн сайн материалуудаар хийгдэж байгаа” гэжээ.

Хамгийн анхны утсаа Лондон дахь “Сирин Лабс”-ын үйлчлүүлэгчдийн дэлгүүрт зарах гэнэ. Төслийг санаачлагч Тал Коэн хэрэглэгчдэдээ дэвшилт технологи ашиглах боломж олгохын тулд “Сирис лабс”-т хоёр жил хүлээх шаардлага байхгүй. Бид маргаашийн технологийг өнөөдөр санал болгоно. Өртөг мөнгө бидний шийдвэрийг өөрчилж чадахгүй ба чанарт ч нөлөөлөхгүй” гэв.

Хоёр жилийн турш хийсэн эрчимтэй судалгаа, сайжруулалтын дүнд “Сирин лабс” ийнхүү анхныхаа утсыг үйлдвэрлэж байгаа тухай компанийн вэб сайтад бичжээ. Гэвч утсыг яг “Соларин” гэж нэрлэх эсэх нь шийдэгдээгүй байна.  

Тус компанийг Казахстаны хөрөнгө оруулагч Кингис Ракишев, Израилийн хөрөнгөтөн Моше Хогег, МакКинси болон бизнесмэн Тал Коэн нар үүсгэн байгуулжээ. 2013 оны тавдугаар сард Кингис Ракишевийн утас хакердуулсан бөгөөд эл явдлаас болж хамгийн аюулгүй утас бүтээх санаа төрсөн гэнэ.

“Сирин лабс” утсаа худалдааны вэб сайтаар ч бас зарах агаад Европ, Хойд Америк, Ази даяар салбар дэлгүүр нээхээр төлөвлөөд буй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
39
25
7
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.