Перу улсын Ерөнхийлөгчийн сонгуульд экс-Ерөнхийлөгч Альберто Фүжиморигийн охин Кэйко Фүжимори ялах магадлалтай байгаа талаар CNN мэдээллээ. К.Фүжимори Ерөнхий сайд асан Пабло Кучинскитэй өрсөлдөж байгаа юм. Одоогоор хоёрдугаар шатны сонгуулийн эцсийн дүн гараагүй байна. Хоёр нэр дэвшигч саналын бараг зөрөөгүй байгаа аж. П.Кучински Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Сангийн болон Эрчим хүчний сайд хийж байсан туршлагатай нэгэн. Харин Кэйко Фүжимори 2006 онд Перугийн конгресст сонгогдож, улс төрд орсон байдаг.
Кэйкогийн аав Альберто Фүжимори 1990-2000 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Улсынхаа эдийн засгийг өөд нь татсан, террорист, гэмт бүлэглэлүүдийн эсрэг кампанит ажил амжилттай хэрэгжүүлсэн зэрэг хийсэн ажил олонтой экс-Ерөнхийлөгч сэтгүүлч, парламентын гишүүдэд хахууль өгсөн, төрийн мөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаад 2009 онд хүн амины хэргээр 25 жилийн ял авч, шоронд орсон юм.