UBLife Logo
-

“Исламын улс”-ын твиттерийг хакердаж гей порно бичлэг тавьжээ

U
UBLife
“Исламын улс”-ын твиттерийг хакердаж гей порно бичлэг тавьжээ

“Исламын улс”-ын дайчдын нэгний твиттер хуудсыг Орландогийн халдлагыг эсэргүүцэгч нэгэн хакердаж, ижил хүйснүүдийн далбаа, гей “бахархал”-ын ишлэл, гей порно бичлэгийн холбоос зэргээр “чимсэн” байна. Хакер “WauchulaGhost” хэмээх онлайн нууц нэртэй бөгөөд хэдэн сарын өмнөөс исламын дайчдын Twitter -т “бэлэг барьж” эхэлжээ. Орландогийн гей шөнийн клубт болсон халдлага исламын дайчны хуудсыг солонгын өнгөт далбаагаар “чимэх” шалтгаан болсон аж.    

“WauchulaGhost” гэх хаягтай, нэрээ нууцалсан тэрхүү эр “Newsweek”-т өгсөн ярилцлагадаа “Би үүнийг Орландод амиа алдсан залуусын төлөө хийсэн” гэжээ. Тэрбээр АНУ-д амьдардаг гэхээс өөр тодорхой мэдээлэл хэлээгүй бөгөөд “Исламын улс”-ын 200 гаруй дайчны Twitter-ыг мэднэ гэжээ. Мөн тэрбээр “Ebonу”, “Yeti” гэх нууц нэртэй хоёр хакертай хамтран хакердах “кампанит ажил”-аа үргэлжлүүлэх гэнэ.

“Исламын улс” олон нийтийн сүлжээ, тэр дундаа Twitter-ээр үзэл суртлаа хүчтэй нэвтрүүлж, ихэд суртчилдаг билээ. Тиймээс Twitter-ын албаныхан 2015 оноос хойш 125 мянган хаягийг хаасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
32
25
28
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...