UBLife Logo
-

Хятадын хачирхал төрүүлсэн барилгууд

Хятадын хачирхал төрүүлсэн барилгууд

Урд хөршийн архитекторчуудын сэтгэлгээ хүмүүсийн гайхал, сонирхол, айдас, инээдийг хүргэх нь олонтаа. Сүүлийн үед Засгийн газраас нь этгээд хачин барилга барихаа болихыг барилгын компаниудад анхааруулдаг болсон гэнэ. Дор дурдах барилга байгууламжууд Хятадын эдийн засгийн гэнэтийн өсөлтийг орчин үеийн урлагийн шийдлүүдтэй зоригтой хослуулсны үр дүн гэлтэй.   Шанхай хот дахь “Louis Vuitton”-ий гутал

Архитектор Луи Вюиттоний Шанхай хотын эдийн засгийн бүс Хунцяод барьсан “L’Avenue”-гийн барилга 500 сая долларын үнэтэй. LVMH, Францын тансаг эдлэлийн компани, Хонконгийн бизнес магнатын хамтын ажиллагааны дүнд 2013 онд сүндэрлэсэн 139 мянган кв.м талбайтай энэ барилга Dior, Fendi зэрэг брэндүүд ивээн тэтгээд ч амжилт олоогүй. 2015 онд Нью-Йоркийн The Blackstone Group L.P” группт зарагдсан.Тэнгэр баганадсан гал тогооны хэрэглэлүүд

Дорнын Парис гэгддэг Шанхай хот өндөр барилга ихтэй. 2013 онд 632 метр өндөр Шанхай цамхаг баригдаж дууссаны дараа Хятадын интернетээр тус цамхгийг ойролцоох хоёр өндөр барилгатай нь нийлүүлээд “гал тогооны ком хэрэгсэл” гэж нэрлээд байгаа.Инээсэн Будда луу болон хувирав

Хэнань мужийн Лоян хотын Лунхуа цэцэрлэгт хүрээлэнд баригдсан Буддагийн баримал уг нь “Инээж буй Будда” гэгддэг Будай ламын хөшөө юм. Гэвч баримлын нүүр царай нь энэ хүрээлэнг үүсгэн байгуулагчийн царайтай хэт адилхан болсон тул нутгийн иргэдийн доог тохуу болжээ. Орон нутгийн захиргаанаас хөшөөний толгойг таслан авч, лууны толгой залгаж,  биеийг нь өөрчлөн, ард олны дургүйцлээс салсан байна. Харин инээж буй толгойг цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулагчийн дурсгалын газарт байрлуулжээ.  Төмөр саваанууд

Энэ юу вэ? Шувууны үүр үү, минж барьсан далан уу? Энэ хачирхалтай барилга Аньхой мужид байдаг. 30 сая доллараар баригдсан уран зургийн “Хэфэй” галерейн дээвэр. Барилгыг бүтээсэн архитектор Мэн Цзяньминь Хятадын эртний “Савааг сугал” гэдэг тоглоомонд дуртай нэгэн. Ширээн дээр саваа овоолоод, тоглогчид савааг нэг нэгээр нь овоог нураалгүй сугалдаг энэ тоглоом орчин үед ч амьдарсаар.Цай юу, ялгадас уу

15 сая хүн амтай Чунцин хот цайгаараа алдартай. Орон нутгийн брэнд болсон энэхүү цайны үйлдвэртээ зориулан, аяганд цай хийж буй аварга том цайны гүцний хөшөө босгожээ.  Харин цайных нь өнгө өөрчлөгдсөний дараа интернетээр нэг доог тохуу болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
27
0
23
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.