МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран мягмар гараг бүр хүргэж буй экологийн булангийн ээлжит зөвлөгөөг хүргэж байна. Бид энэ удаа аль өрөөнд ямар цэцэг таривал зохимжтой талаарх мэдээллийг хүргэе.
![](http://www.ub.life/uploads/images/1%2844%29.gif)
Аль өрөөндөө ямар цэцэг тарих вэ?
Хамгийн эхлээд аль өрөөнд байрлуулахаа төлөвлөж, дараа нь тухайн өрөөнийхөө зай талбайг тооцно. Цонхны тавцан, хоосон булан тохой, тусгай тавиур гэх мэт байрлуулах хэсгээ сонгоод өрөөнийхөө цонхны байрлал, халуун хүйтнийг харгалзан ямар ургамал тарихаа сонгоорой. Жишээлбэл: Цэцгээр гоёдог ургамлууд ерөнхий арчилгааны онцлогтой ч дотроо олон янз байдаг. Тиймээс сонгосон цэцэг болгоныхоо арчилгааг мэдэж авах хэрэгтэй болдог.
![](http://www.ub.life/uploads/images/2%2837%29.gif)
Өвлийн улиралд халаагуур, салхи сийгсэн газраас тасалгааны цэцгээ хол тавиарай.
Зочны өрөөнд:
![](http://www.ub.life/uploads/images/8%2827%29.gif)
Зочны өрөө нь зай болоод гэрэлтүүлэг сайтай бөгөөд ойр дотны зочдоо хүлээн авдаг тул аятайхан сэтгэгдэл төрүүлэхүйц хамгийн гоё цэцгээ, булан тохойд том ургамлаа, мөн ижил арчилгаа шаарддаг ургамлуудаа бүлэглэн байрлуулж болох юм.
Гал тогооны өрөөнд:
![](http://www.ub.life/uploads/images/7%2823%29.gif)
Гал тогоонд дулаан, чийгийн хэлбэлзэл их байдаг тул харьцангуй тэсвэртэй авиргана, сүлжгэнэ, ногоодой, шүхэрт зэрэг ургамлаар чимэглэхэд тохиромжтой. Энэ өрөөнд гэр бүлийн гишүүд ихэнх цагаа өнгөрөөдөг тул цэцгээ арчлах анхаарах боломжтой байдаг.
Хүүхдийн өрөөнд:
![](http://www.ub.life/uploads/images/11%2816%29.gif)
Навч, цэцэг, шүүс нь хоргүй нарийн арчилгаа багатай зузаахай, мөнхрөө, айргана, хайтан зэрэг цэцэг тарьж болно. Өрөөнийх нь цэцгийг хүүхдээрээ услуулж, арчлуулж сургавал байгаль эх дэлхийдээ хайртай зөв төлөвшилтэй хүн болж хүмүүжих сайн талтай юм.
Ажлын өрөөнд:
![](http://www.ub.life/uploads/images/5%2829%29.gif)
Энд арчилгаа бага шаарддаг навчаар гоёдог болон шүүслэг ургамлууд байвал тохиромжтой. Ажлын өрөөнд цэцэг тарьж сайхан орчин бий болгох нь хөдөлмөрийн бүтээмжид эерэгээр нөлөөлнө.
![](http://www.ub.life/uploads/images/9%2820%29.gif)
Холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөөг эндээс уншаарай. Та илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл МУИС-ийн Экологийн төв-ийг зориорой.