Саятан болсон хүмүүс ихэвчлэн хоёроос дээш нэмэлт орлоготой байдаг тухай дэлхийн хамгийн баян 1200 гаруй хүний амьдралын түүхийг судалсан Стив Сиболд хэлсэн байдаг.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: 30 насандаа САЯТАН БОЛОХЫН ТУЛД 20 настайдаа ХИЙХ 9 зүйл

Тэгвэл “Форбес”-оос танилцуулсан нэмэлт орлого олох шалгарсан 7 аргыг хүргэж байна.
1. Онлайн курс ажиллуул
Өөрийн мэргэжилдээ хангалттай туршлагатай гэж бодож байвал онлайн курс нээж ажиллуулах боломжтой. Шинээр төгссөн оюутан, таны ажлыг мэдэхгүй ч хэрэгцээ шаардлага гарсан хүн олон байж болно шүү дээ.
2. Таксинд яв
Хэрвээ та машинтай бол ажлын бус цагаар таксинд явж яагаад болохгүй гэж.
3. Машин угааж болно
Хөрш, найз болон гэр бүлийн гишүүдийнхээ машиныг угаагаад нэмэлт орлого олж болно шүү дээ.
4. Цэвэрлэгээ хийх
Зарим айл баяр ёслолын үеэр цэвэрлэгээ хийхэд туслах хүн хайж байдаг.
5. Хүүхэд харах
Найз нөхөд, танил талынхаа хүүхдийг харж өгч болно.
6. Хуримын зураг авах
Хэрвээ Та зургийн аппраттай, мөнөөхөөрөө дажгүй мэдрэмжтэй зураг авдаг бол хуримын зураг авч болно шүү дээ.
7. Хуучин цахилгаан бараагаа зар
Өмнө нь барьж байсан ухаалаг гар утасны гэр, цэнэглэгч, чихэвч гэх мэтчлэн зүйлс танд бий л биз дээ. Хэн ч хэрэглэхгүй гэртээ байлгаж байхаар хэрэгтэй хүнд нь зарах боломж бий.