UBLife Logo
Кино

Эрэгтэй хүн бүрийн ЗААВАЛ ҮЗЭХ Монголын олон ангит 8 кино

Эрэгтэй хүн бүрийн ЗААВАЛ ҮЗЭХ Монголын олон ангит 8 кино

Та олон ангит эдгээр киноноос найз нөхөд, хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийн тухай мэдээд зогсохгүй аюул, адал явдал зэрэгтэй нүүр тулах мэдрэмжийг авах болно.

Юнивишн компани орон даяар үйлчилгээгээ нэвтрүүлж байгаатай холбогдуулан шинэ хэрэглэгчдийнхээ  зарим багцуудад  “Монгол кино” багцыг үнэгүй үзэх эрх олгож байгаа билээ. Тус багцыг идэвхжүүлснээр нэг ангит болон олон ангит  300 гаруй монгол киног бүтэн сарын турш хязгааргүй үзэх боломжтой юм.

1. Аймшигтай нүүдэл

Монголын нийгэмд бугласан муу муухай, шударга бус байдлыг энэ киногоор харуулахыг зорьжээ. Эрх мэдэлтэй цөөн хүний өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлсэн тогтолцоонд бид хэрхэн амьдарч байгаа, бидний амьдрал өдөр өнгөрөх тусам хэрхэн доройтож байгааг шүүмжилсэн гэж киног бүтээгчид онцолсон. Та нууж хаах зүйлгүй үнэн бодит байдлыг, ямар ч гоёл чимэггүй түүхийг үзэхийг хүсвэл энэ киног заавал сонирхоорой.

2. Мөрөөдлийн хөлөг онгоц

Нэгэн цаг үе хүн бүхнийг зурагтын өмнө уяж чадсан уг бүтээлийг та хайгаад олохгүй байсан бол бүтнээр нь үзэх боломжтой боллоо. Оюутан нас, залуусын хайр дурлал, нөхөрлөл гээд хүн бүхний туулж гардаг үеийг харуулж, дурсамж сэргээсэн энэ киног дахин үзэхэд харамсахгүй

 

3. Гэрлэн дохио

Гэрлэн дохионы гурван өнгөөр илтгэсэн эрчүүдийн амьдрал. Тэдний амьдрал, зан төлвийг энэ гурван өнгөөр зүйрлэн бүтээжээ. Тэдний хөгжилтэй, бүтэлгүй, сургамжтай түүх танд ихийг ухааруулах биз ээ.

 

  4. Гурван найз

Найз нөхөд ихэвчлэн яагаад нэг нэгнээсээ өөр байдаг юм бол? Зарим нь найзуудаа уриалан дууддаг удирдагч байхад нөгөө нь гэнэн, хөгжилтэй нь, аль эсвэл будлианы эзэн, хүүхэмсэг нэгэн байх нь бий. Гэхдээ найзууд бие биеэ нөхдөг учир ийм байх нь магадгүй ертөнцийн зүй тогтол байж мэдэх. Хөгжилтэй үйл явдлаар дүүрэн энэ кино таныг огтхон ч уйдаахгү

 

5. Хөгжилтэй гэр бүл

Анги болгон нь өөр үйл явдалтай, үзэх болгонд тэс өөр кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг нь энэ цувралын онцлог. Гэр бүлийн гишүүдийн харилцаа, өдөр тутмын амьдрал, саад бэрхшээл гээд гэр бүлтэй холбоотой бүхий л зовлон, жаргалыг та эндээс харна.

 

6. Мөрдөгч

Өдөр тутам аюултай нүүр тулдаг “тусгай хүмүүсийн” ертөнцөөр аялж, аймшигтай гэмт хэрэг, муу муухайтай мөр зэрэгцэн тэмцэхийг хүсэж байна уу? Цагдаагийн албан хаагч болон иргэдийн харилцааг харуулахаас гадна учир битүүлэг гэмт хэргүүдийг хэрхэн илрүүлж байгааг нэн сонирхолтойгоор харуулжээ. Та зөвхөн гадаадын гэмт хэргийн, триллер киног үздэг юм биш биз? Тийм бол энэ кино танд таалагдана. Та ер уйдахгүй.

7. Хайрын эрэлд

Та бүсгүй хүнийг ойлгохыг хүсдэг үү? Эмэгтэй хүн гэдэг эмзэг бас нууцлаг. Бүсгүйчүүд туулж өнгөрүүлснээ сэтгэлдээ хайрцаглаж,  зарим мэдрэмжээ нуучихдаг талтай. Тэдний тархинд ямар бодол эргэлдэж, юу мэдэрдгийг багахан ч гэсэн ойлгохыг хүсвэл энэ киног үзээрэй.

8. Хувь тавилангийн ээдрээ

Бид ажилд орохдоо гурван үеийн намтраа илгээдэг. Бидний хувьд онц чухал биш байж мэдэх энэ баримт энэ киноны гол дүрүүдийн  хувьд хувь тавилангийнхаа ээдрээг тайлах сэжим болно. Өөр өөр үзэл бодолтой залуус нийлэн ажил эхлүүлэхдээ ажил, амьдрал бүхий л талаар эгнэгт холбогдоно гэж төсөөлөөгүй. Тэдний хувь тавилан хааш эргэхийг, учир битүүлэг үйл явдлууд хэрхэн тайлагдахыг үзээрэй. 

Юнивишн видео сангаасаа тусдаа "Кино багц" цэстэй болсон билээ. Энэ цэсэнд Холливуд, Ази, Монгол гэсэн ангилал тус бүрт нэг ангит болон олон ангит нийлсэн 300 гаруй кино контент багтаж байгаа юм байна. Хэрэглэгч ганцхан киноны үнээр 300 гаруй контентийг сарын турш үнэгүй үзэх боломжтой юм. Харин Юнивишн орон даяар хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд суурилуулалт хийлгэсэн  хэрэглэгчдэд багцаас хамааран Холливуд, Монгол, Ази кино багцыг үнэгүй идэвхжүүлж өгч байгаа гэнэ.      

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
14
43
23
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.