Монгол Улсын тайз, дэлгэцийн жүжигчин, БНМАУ-ын Ардын Жүжигчин А.Очирбат таалал төгсчээ. Монгол түмний хайртай жүжигчин тэрбээр "Тунгалаг Тамир" киноны Итгэлт баян, "Мандухай цэцэн хатан"-ы Сатай сайд зэрэг олон дүрийг бүтээж, бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ.
Тэрбээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн байна. Малчин ардын хүү А.Очирбат гуай бага наснаасаа мал маллаж өссөн аж. 1950 оноос Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 20 гаруй уран сайхны кинонд тогложээ. Мөн "Баавгай дуулах дуу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга" зэрэг жүжгийн зохиол бичсэн юм.
Түүний ажил хөдөлмөр, уран бүтээлийг төр засгаас өндөрөөр үнэлж 1971 онд МУГЖ, 1988 онд Монгол улсын ардын жүжигчин цол тэмдэгээр шагнаж байв.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.