UBLife Logo
Лавлах

ХААН банкны карт болон "Юнител"-ийн сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой

ХААН банкны карт болон "Юнител"-ийн сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ талаар “Улаанбаатар смаот карт” ХХК-ийн тээврийн хэсгийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал “ 20000 ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараах ажилд ороод байна. Иргэд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбараас сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25000, хүүхэд-8000 төгрөгөөр авах боломжтой. Карт борлуулах цэгүүд өглөөний 06.00-аас оройн 19.00 цаг түүнээс хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал өгнө. Мөн ХААН банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглаж гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болно” гэлээ.

“Авто тээврийн тухай” хуулийн дагуу зорчигчид нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлж, зорчих үүрэгтэй. Цаашид нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниудын шалгагчидтай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулах ба хөлс төлөөгүй зорчигчийг 5000 хүртэл төгрөгөөр торгож, хариуцлага тооцох аж.

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд даруй 500-д хүргэх зорилттой ажиллаж байгаа юм байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
36
30
42
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.