1. Үсэнд тэжээл өгч, үсний ургалтыг дэмждэгШар айраг нь үсний эрүүл байдлыг хангадаг гол тэжээл болох В витамин, цахиурын органик нэгдлээр баялаг. Тиймээс шар айргаар үсээ угаах нь эрчимтэй ургалт төдийгүй нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг. Нэг стакан шар айргийг үсэндээрээсээ бага багаар гоожуулж, массаж хийх байдлаар угаагаад, таван минут байлгана. Дараа нь хүйтэн усаар зайлана.2. Арьс баярланаШар айрган дахь анти-оксидантууд үрчлээнээс хамгаалж, чангаруулдаг. Үүний тулд халбага шар айргийг нэг ширхэг өндөгний цагаан, гурван дусал ургамлын тостой хольж 10 минутын турш маск тавих нь ээ. Мөн органик гуужуулагч бэлтгэж болно. Хэдэн ширхэг гүзээлзгэнэ, халбага халбага шар айрагтай холиод сайтар зуураад нүүрэндээ тавих юм.
3. Зөрөг цэцгийн ханд унтахад тустайШар айраг уусны дараа бөх нойрсдог нь зөвхөн согтууруулах үйлчилгээнээс болж байгаа юм биш. Эл ундааны гол орц болох зөрөг цэцгийн ханд нь инсомниа буюу нойргүйдэлтэй тэмцэх нөлөөтэй. Гэхдээ уухаас гадна өөр аргаар энэ ашиг шимийг нь хүртэж болно. Цагаан хэрэглэлээ угаахдаа устайгаа тэнцэүү хэмжээний шар айраг хийж хэсэг хугацаанд дэвтээх хэрэгтэй.4. Өдрийн төгсгөлд ядарсан хөлөө амраанаЛонх шар айраг задлан буйдан дээрээ тухлангаа өөр нэг лонхийг нь түмпэнд задлаад хөлөө амрааж болох юм.
5. Шорлогоо зөөлрүүлээрэйМах шарах, шорлог хийхдээ махаа сайтар зөөлрүүлэх хэрэгтэй байгаа биз? Элдэв амтлагч нэмж, махныхаа уг амтыг өөрчлөхгүйгээр зөөлрүүлэх арга нь шар айраг юм. Махаа шарахаас нэг өдрийн өмнө нэг лаазыг задлан, саванд хийж, дотор нь махаа хонуулаад л болох нь тэр.6. Мод ч бас шар айрганд дуртайМодон тавилга тань өнгөө алдаж, халтартсан бол бүлээсгэсэн шар айргигй хөвөн даавуун алчуурт сайтар шингээгээд арчихад л гялалзаад ирнэ дээ.
7. Ялааны алуурЯлаа батгана хаа сайгүй нисэлддэг улирал ирж байгаа учраас гэр ахуйн энэ мэт ажилдаа ч дуртай ундаагаа туслуулж болох нь байна. Хэрэггүй аяга, варьений шилний ёроолд шар айрагнаасаа хийгээд тавьчихад л ялаанаас ангижирч болох юм. Дээгүүр нь мөнгөлөг цаас тавиад, дунд зэргийн нүх гаргавал бүр бат. Өөр бусад элдэв шавьжийг бас ингэж аргалж болно гэнэ ээ.8. Метал төмөр эдлэлийг гялалзуулнаХуучны төмөр цаг, төрөл бүрийн эд хэрэгслээ мөн л шар айраг шингээсэн алчуураар үрээд үзээрэй. Хэрвээ хайран санагдахгүй бол шар айрагтай саванд нэлээн удаан байлгаж, дэвтээвэл бүр сайн. Тэгээд гаргаж ирээд сайтар үрээрэй.
9. Зэв идэгдсэн цоожийг тайлана
Ийм зүйл тохиолдох нь ховор байх л даа. Гэхдээ зэвэнд идэгдсэн төмөр цоож онгойлгох, ямар нэгэн зэвтэй хаалга нээх хэрэг гарвал дээр нь шар айраг асгаад хэдэн минут хүлээхэд болно.