1. Тэд нэгнийгээ яаж шоглохоо маш сайн мэддэг.

2. Эгчийн эзгүйд хувцас хунар, ээмэг зүүлт бүгд таны мэдэлд ордог.

3. Тэгээд энэ талаар “хөөрхөн” маргаан ч өрнөнө гээч.

4. Зарим хүмүүс та хоёрыг "Ямар адилхан юм бэ?" гэж андуурдаг.

5. Багын зургаа хараад та хоёр бүр ч адилхан байснаа мэдрэнэ.

6. -Хэн миний будгийг авчихав аа вэ? гэж эгч чинь асуух үед гайхсан дүр үзүүлээд хамт хайлцах үе ч бий.

7. Та хоёр хэрэлдчихсэнээ мартаад өдөр дэлгүүрт харсан гоё хувцасны "деталь" бүрийг ам уралдан ярилцана гээч.

8. -Энэ зохиж байна уу? гэж асуухад тэр л зөвхөн үнэнийг хэлнэ.

9. Үерхэл, нөхөрлөл гэх мэт “нарийн нандин” зүйлсээ түүнтэй л хуваалцана.

10. Та хамгийн сайхан мэдээгээ түүнд л хамгийн түрүүлж дуулгахаар яардаг.

11. Өөрөө таргалсан ч чамайг “Тур” гэж загнана.

12. Нэгнийхээ дургүй хүмүүсийг та хоёр маш сайн мэднэ.

13. Хамт байхдаа "Энэ хурдан хадамд гарчихаасай" гэж бодно.

14. Гэвч явчихсан хойно нь гэр нэг л эзгүй санагдана.

15. Аав ээжтэйгээ санал зөрөх үедээ эгч/дүү-дээ очиж гомдоллоно.

16. Түүнийг гомдоосон хүний өршөөж чадахгүй

17. Түүнгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх
Эгч/ дүү-дээ хайртайгаа хэлээрэй
