UBLife Logo
Лавлах

СУРВАЛЖЛАГА: "Хаан банк"-ны АТМ, карт уншихгүй байгаа учир зөвхөн БАНК-нд очиж л мөнгө авна

Э.Хулан
Э.Хулан
СУРВАЛЖЛАГА: "Хаан банк"-ны АТМ, карт уншихгүй байгаа учир зөвхөн БАНК-нд очиж л мөнгө авна

“Хаан” банкны картаа “Голомт”-ын ATM-д уншуулаад, үлдэгдэл бүх мөнгөө авсан юм. Тэгтэл данснаас мөнгө хасагдчихаад, ATM-ийн машинаас мөнгөө авч чадсангүй” гэж Хаан банкны Хан-Уул дүүргийн Үйлдвэр комбинат хэрэглээний зээлийн төвөөр үйлчлүүлж байгаа Б.Төрмөнх хэлэв. Тэрбээр тус банкны тооцооны төвийн ажилтанд өргөдөл өгч байгаа нь энэ юм. “Хаан” банкны зүгээс Б.Төрмөнхийн хохирлыг бүрэн барагдуулна гэсэн. Гэхдээ өнөөдөр амралтын өдөр учраас ирэх долоо хоногт мөнгийг нь дансанд нь байршуулах аж. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ : “Хаан” банкны бүх карт болон ATM ажиллагаагүй болжээ

 

Өнөөдөр “Хаан” банкны сүлжээ тасарсан талаар “Ub.life” сайт мэдээлсэн. Өглөөний 10.20 цагийн орчмоос эхэлж дэлгүүр хоршоо, шатахуун түгээх станц гээд бүх үйлчилгээний газарт “Хаан” банкны картыг уншихгүй байсан юм. Түүнчлэн сүлжээ тасарсантай холбоотойгоор ATM машинууд бүрэн ажиллагаагүй болжээ. Ингээд данснаасаа мөнгө авахыг хүссэн тус банкны хэрэглэгчид салбар тооцооны төвүүдээр үйлчлүүлж, мөнгө авахаас өөр арга байгаагүй юм.

Өнөөдөр амралтын өдөр учраас нийслэл хотын хэмжээнд “Хаан” банкны ердөө 18 салбар ажиллаж байна. Баянгол, Баянзүрх болон Чингэлтэй дүүрэгт тус бүр 4 салбар ажиллаж байгаа бол  Хан-Уул, Сонгинохайрханд 2, Сүхбаатарт 1 тооцооны төв ажиллаж байна. (Салбарын байршлын мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу)

Хүүхдийн баярын өмнөх амралтын өдөр учраас баярын бэлэг сэлтээ цуглуулж буй хүмүүс олон бий. Иргэдийн гэх ангилалтай “Хаан” банкны сүлжээ тасарснаас үүдэн тус банкны цөөнгүй хэрэглэгч бухимдалтай байсан. Салбар тооцооны төвүүдийн ачаалал эрс ихэссэн байв. Хан-Уул дүүргийн Үйлдвэр комбинат хэрэглээний зээлийн төвөөр үйлчлүүлэхэд 110 гаруй хүний дараа үйлчлүүлэхээр байсан юм. Банкны ажилтнууд ч ачаалалтай ажиллаж байсан учраас 15.40 цагийн орчимд цайндаа ороогүй байгаа нэг ажилтан бий гэж хэлж байв. 

Хамгийн их бухимдалтай байсан хүмүүсийн нэг нь дээр дурдсан Б.Төрмөнх юм. Түүнтэй адил өөр банкны ATM машинаар үйлчлүүлээд, данснаасаа мөнгөө гаргачихсан боловч мөнгөө авч чадаагүй байгаа олон хүн өргөдөл өгөхөөр дугаарлан зогсож байсан.

Хэдийгээр тэдний хохирлыг банкны зүгээс бүрэн барагдуулах нь тодорхой боловч, цаг зав алдаж байгаад хэрэглэгчид нь бухимдалтай байсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
28
28
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.