UBLife Logo
-

Цалингийн зээл авахад аль банк хамгийн тохиромжтой вэ?

Э.Хулан
Э.Хулан
Цалингийн зээл авахад аль банк хамгийн тохиромжтой вэ?

Уншигч та цалингийн зээл авахаар зэхэж байна уу. Таны харилцдаг банкны цалингийн зээлийн хүү, хугацаа болон хамгийн дээд тал нь хэдэн төгрөг өгөх бол гэж гайхаж байвал доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Манайд үйл ажиллагаа явуулдаг арилжааны 12 банк цалингийн зээл олгож байна. Тэдний 8 нь зээлийн дээд хэмжээ тогтоосон байдгийг дор жагсаая. 

Үлдсэн таван банкны зээлийн дээд хэмжээ нь тухайн зээлдэгчийн цалингийн хэмжээнээс хамаарч ондоо тогтож байна. 

Худалдаа хөгжлийн банк - Татварын дараах цалинг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгийг 2 жилийн хугацаатай олгодог. Жилийн хүү нь төгрөгийнх 22.54 хувь, валютынх 18.93. 

Тухайлбал, 1.0 сая төгрөгийн цалинтай хүн татварын дараа буюу гар дээр 790 орчим мянган төгрөг авдаг. Тэгэхээр 9 сая 480 мянган төгрөг хүртэлх зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас авч болно гэсэн үг. 

Төрийн банкнаас зээл авахад цэвэр цалингийн 80 хувиар 24 сарын хэмжээтэй зээл авах боложмтой. Цэвэр цалин гэдэг нь татварын дараах цалинг хэлж буй юм. Тэгэхээр дээрхтэй ижил сая төгрөгийн цалинтай хүний жишээн дээр бодоход, 15 сая 168 мянган төгрөг болж байна. 

Хугацаа 2 жил, хүүгийн түвшин 22.67 хувьтай тэнцэж байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк - Сүүлийн 12 сарын цалингийн нийлбэрийн 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 3 жилийн хугацаанд 24.76 хувийн хүүтэйгээр авч болно. 

Сарын нэг сая төгрөгийн цалинтай хүнийхээр тооцож үзвэл, 9 сая 600 мянга болж байна. 

Эх сурвалж: Монголбанк

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.