UBLife Logo
Кино

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн киноны трэйлер цацагдлаа

UBLife
UBLife
“Чингис Хаан”  бүрэн хэмжээний анимэйшн киноны трэйлер цацагдлаа

“Монголын Нууц Товчоо” түүхэн бүтээлээс сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн киноны трейлэр цацагджээ. Энэхүү бүтээл нь Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж байна. 

Дэлхийд алдартай "Walt Disney" компаний формат чанарт бүрэн нийцсэн энэхүү анимэйшн нь “Ocean Pictures” студийн 5 жилийн ажлын үр дүн юм. Кино уран бүтээлчид "Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бичиж найруулсан анхны уран бүтээл" гэж албан ёсны сайт дээрээ мэдэгджээ. “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн киноны тухай гадны сайтуудад "Монголын түүхийн талаарх хамгийн үнэн, гайхалтай бүтээл. Дэлхийн зах зээл тэдэнд нээлттэй байна" хэмээн онцолсон байна. 

Кино багийнхан "Монголын Нууц Товчоо"-нд гардаг бүхий л бодит газар нь очиж 2 жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийснээр "Чингис Хаан" анимэйшнд тухайн газар, байгалийн зураглалыг бүрэн тусгаж чадсан аж. Шинэ уран бүтээл, анимейшн киноны "Ээжээ би харьж явна" дууг Хөсөгтөн хамтлаг бүтээжээ. 

 Энэхүү бүтээлийн трэйлерийн англи хувилбарыг хүлээн авч үзнэ үү.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
15
20
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.