1. Б.Намуун Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр дахь гэргий болох Ц.Энхтуяагаас төрсөн ууган охин нь юм.

2. Тэр 1988 оны 7 сарын 20-нд төржээ. Дашрамд дурдахад, СТА Д.Хүрэлхүү, Х.Баттулга нарын эхнэр нэг төрөх эмнэлэгт төрсөн бөгөөд тэр үеэс танилцаж нөхөрлөжээ. Тэд хоёул охиддоо Намуун гэж нэр өгсөн гэдэг.

3. Б.Намуун Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ.

4. Б.Намуун 2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг аж.

5. Тэр 2012 онд Хөвсгөл далайн эрэгт хуримын ёслолоо үйлдсэн бөгөөд зочид нь нисдэг тэргээр хүрэлцэн очсон нижгэр хурим болж байв. /Харин одоо тэр ганц бие/

6. Тэр өмнө нь "Баянгол" зочид буудал, "One" телевиз, Сингапурын “Richard Mille” компани, “Монголын аж үйлдвэрийн корпораци” ХХК зэрэг байгууллагад ажиллаж байжээ.


7. 2011 оноос хойш “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

8. Тэр гэрэл зураг авах сонирхолтой бөгөөд чөлөөт гэрэл зурагчнаар 2009-2011 онд “Тойм”, “Гялбаа” зэрэг сэтгүүлд ажиллаж байв.

9. Б.Намуун 2010 онд “Түмэн хишигтэн” төслийн сурталчилгаанд Монголын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй хамт тоглож байсан.

10. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга охин Б.Намууны хамт нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нь олны анхаарлыг татаж түүнийг АНУ-ын "Тэргүүн охин" Иванка Трамптай харьцуулах эхлэл тавигдсан.

