UBLife Logo
Боловсрол

“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа боллоо

Ub.life
Ub.life
“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөө өглөө Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Хөтөлбөрт нийт 4500 оюутан залуус хамрагджээ. Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн уг сургалтыг гадаад, монголын 50 орчим багш нар удирдсан байна. Хөтөлбөрийн хүрээнд нийгэмд эерэг хандлага түгээх зорилготойгоор залуус өнгөрсөн долоо хоногт туул голын эрэг дагуу 14 км газрын 4 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэсэн гэнэ. 

Хаалтын үйл ажиллагааны үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Гадаад хэл нь хүний эх хэлийг мартуулдаг зүйл биш. Харин ч сэтгэхүйн орон зайг тэлдэг зүйл” гэдгийг онцолжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Англи хэл дэлхийн хаана ч бусадтай харьцах, ойлголцох гүүр болдог. Тиймээс англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх ёстой” гэлээ.

Бэлтгэсэн: Х.Хулан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.