Өнгөрсөн онд цацагдан олны гайхширлыг ихээхэн төрүүлсэн "Winnie the Pooh: Blood and Honey" киноны уран бүтээлчид ээлжит шинэ киноныхоо трейлерийг цацлаа. Найруулагч Рис Фрейк-Уотерфилд хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатар Винни баавгайг аймшгийн киноны гол дүр болгон хувиргаж байсан бол энэ удаа найруулагч Дэн Аллен Бэмби бугыг аллагын машин болгосон "цуст" дүрслэлийг дэлгэсэн юм.
Дисней компани нэрт зохиолч Феликс Салтений 1923 оны "Бэмби: Ойн амьдрал" романаас сэдэвлэн 1942 онд "Бэмби" хүүхэлдэйн киног бүтээж байв. Тэгвэл "Winnie the Pooh: Blood and Honey" кино нь ижил романаас сэдэвлэсэн бөгөөд анчид ба бугын хоорондох аймшигт үйл явдлыг дэлгэх гэнэ.
Найруулагч Дэн Аллен тэргүүт уран бүтээлчид дараагийн "хувиргах" киногоороо "Петер Пэн", "Пиноккио", "Нойрсож буй гүнж" зэрэг бүтээлийг нэрлээд буй.
Эх сурвалж: Collider