Булчингийн эдүүд нь биеийн нөхөн сэргэлт болон уургийг шинэчлэх зорилгоор тогтмол идэвхтэй байдаг. Тэр бүү хэл унтах, амрах үеэр биеийн булчингууд биеийн нийт калорийн 25%-аас илүүг ашигладаг. Булчинг ажиллуулаагүйгээс үүдсэн булчингийн эдийн цөөрөл нь амралтын үеийн бодисын солилцооны түвшинг (АБСТ) багасгадаг бол хүчний дасгалжилт нь булчингийн эдийг нэмснээр амралтын үеийн бодисын солилцоог түргэсгэдэг.
Насжилт дагаж өөх нэмэгддэг нь үүнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны функцэнд бага энерги шаардагдах үеэр өмнө нь булчинд хэрэглэгдэж байсан калориуд өөх болон хадгалагдаж байна гэсэн үг.
Харин аливаа хүчний дасгал хөдөлгөөн нь амралтын үеийн бодисын солилцоог түргэсгэж өдөр тутмын шатаах калорийг нэмдэг. Зарим судлаачдын бичсэнээр дасгал хийдэггүй хүмүүс эрчимжүүлсэн дасгал 3 хоног хийснээс хойш амралтын үеийн бодисын солилцоо нь дунджаар 9%-аар, дасгал хийдэг хүмүүс эрчимжсэн дасгал 3 хоног хийснээс хойш 8%-аар өссөн байна.
Нэмж тэмдэглэхэд хүндрүүлсэн дасгалын дараах жижиг бэртлүүдийн (microtrauma) эмнэл, булчингийн сэргэлт зэрэг нь дор хаяж 72 цагийн нэмүү энергийг шаарддаг. Түүнчлэн дор хаяж 3 хоног тутамд дундаж ба өндөр эрчимтэй дасгал хийж байж бодисын солилцооны хурд нэмэгддэг.
Эцэст нь дүгнэхэд дасгал бэлтгэл нь бодисын солилцооны хурд, өөхний багассан хувь, булчинжсан байдал зэрэг эрүүл мэндийн олон ашиг тустай ажээ.