Саяхан "Бараг л зун" плэйлистийг та бүхэнд хүргэсэн бол энэ сэрүүхэн, бороотой бас цастай өдөрт зориулан гунигтай дууны плэйлист хүргэж байна. Зүгээр л өнөөдөр энэ хотын өнцөг булан бүрт хүмүүс хөнгөн гунигтай байгаа гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрт тохиосон, бусдад тохиосон гунигт явдлуудыг дурсан санаж, эсвэл өөрт хэзээ ч ирэхгүй тийм ирээдүйг бодон гансарч, ховор олдох ийм нэгэн өдрийг ашиглаад аваарай.
1. X Japan - Tears
Ажлын маань нэг хүн хажууд чихэвчээ давж гартал чангаар сонсдог байсан юм. Тухайн үед би "Windstruck" киноноос л мэддэг байсан дуу л даа. Одоо бол бүр шимтэн сонсох болсон. Бас л гайхалтай дуу шүү. "Dry your tears with love!"
2. beabadoobee - Disappear
Би энэ дууг жаахан дургүй л нэмлээ. Учир нь би үнэхээр хайртай болохоор тэр л дээ. Ойрын хэд хоног ялангуяа энэ дууг сонсож, нэлээн гуниглаж, бодолд автаж байна даа. Санаа алдмаар мөртлөө нэг тийм үзэсгэлэнтэй мэдрэмж төрүүлэх юм. Жич: Энэ дуучны бусад дуунуудыг сонирхоод үзээрэй. Үнэхээр өөрийн хэв маягийг олсон охин шүү.
3. Lana Del Rey - Hope is a dangerous thing for a woman like me to have it - but i have it
Нэрийг нь харахад ойлгомжтой биз ээ. Түүний дуунуудыг их санасан байснаа анх сонсоод мэдэрсэн шүү.
4. Willie Nelson - The Scientist
"The Judge" гэж гайхалтай кино үзэж байсан хүмүүс байна уу? Бурхан минь. Энэ дуу та бүхнийг шууд уйлуулна гэдэгт итгэлтэй байна. Ер нь яг "Coldplay" хамтлагийн дуулснаар биш энэ хүний дуулснаар сонсох маань илүү их болсон доо.
5. Billie Eilish - wish you were gay
Ойрд түүний дуунуудыг сонсож байгаа хэр олон хүн байна?
6. Current Joys - A Different Age
Энэ дууны тухайд юу ч хэлэх вэ дээ. Маш олон хүний нууцхан эмордог дуунууд.
7. Khruangbin - Cómo Te Quiero
Хайртай байсан, холдохыг хүсээгүй хүн бүхнийг эргэн сануулах дуу...
8. Vandebo - Hair
Монгол уран бүтээлчдийн дууг тэр болгон оруулдаггүй гэх нэгэн алдаагаа мэдэрсэн би ийнхүү нэгэн дууг нэмж байна. Ойрд энэ хоёр залуу манай залуусыг дуу хөгжмөөрөө байлдан дагуулж буйг үгүйсгэх аргагүй юм. Сонсоод, сонирхоод, бас дотоодын уран бүтээлчдээ дэмжээд яваарай.
9. Rachael Yamagata - Over and Over
10. I think about you when it rains
Та нар иймэрхүү дуу хөгжим хэр их сонсож байна. Хааяа үнэхээр гоё байдаг шүү.
11. RY X - Only
"I was only falling in love" гэдэг хэсэг...
12. Radiohead - Bulletproof... I wish i was
Гуниг дуу шүү. Ойрд Radiohead сонсмоор санагдаад байдаг болжээ.
13. Arvo Part - Spiegel im Spiegel
Хамгийн гунигтай аялгуу гээд хэлэхэд буруудахгүй байх. Төгсгөлд нь оруулсан нь ч учиртай. Зүгээр л сонсоод, гадагш ширт. Бүх дурсамж, мэдрэмжүүд өөрсдөө таныг олоод ирнэ.