UBLife Logo
UB LIFE Жагсаалт

Энэ долоо хоногийн онцлох 7 эвент

Ub.life
Ub.life
Энэ долоо хоногийн онцлох 7 эвент

Бид та бүхэнд энэ долоо хоногийн онцлох 7 эвентийг танилцуулж байна. Зун дуусахаас өмнө найз нөхөдтэйгээ дурсамжтай өдрүүдийг өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа уншигч та анхаарлаа хандуулна уу.

1. The Gentlemen of UB Comedy

2014 онд анх үүсгэн байгуулагдсан уг клуб долоо хоног бүр тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тэд баасан гарагт үзэгчдийн хүсэлтээр “The Gentlemen of UB Comedy” шоугаа дахин толилуулахаар болжээ. 

2. Хөгжимлөг галт тэрэгтэй аялал

Их хотын дуу чимээнээс хол цэвэр агаарт аялах дуртай хүмүүст зориулж “Hiking Lovers” клуб гал тэрэгтэй аяллыг санал болгож байна. Зун дуусахаас өмнө шинэ найз нөхөдтэй болж оддын дор дуулж, хөгжимдөх боломжийг энэхүү эвэнт танд олгох юм. 

3. Өдрийн автуустай аялал 

Долоо хоног бүр дуулах дуртай залуусыг нэгтгэн тогтмол үйл ажиллагаа явуулдаг “Open Mic” клубийг мэдэхгүй залуус үгүй биз. Пүрэв гарагт тус клуб автобустай аялал зохион байгуулах гэнэ. 

4. Хүүхдийн Хөгжил - Бидний Ирээдүй

Хүүхдийнхээ өсөлт хөгжил, төлөвшилтийг ойлгож тэднийг зөв арга барилаар хөгжүүлэхэд туслах зорилгоор эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан “Хүүхдийн Хөгжил - Бидний Ирээдүй” форум маргааш өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах юм. 

5. Taylor Swift Mongolia Fan Meeting 

Энэ долоо хоногийн баасан гарагт Тейлор Свифтийн шүтэн бишрэгчдийн уулзалт Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Дуртай дуучныхаа тоглолтыг хадмалаар үзэж, тэмцээн уралдаанд оролцох боломжийг уг эвэнт олгоно.

6. Хуур Music Festival 2019

Монголын хамгийн том хөгжмийн наадмын нэг XMF-2019 гурав дахь жилдээ баасан, бямба гарагуудад Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчид ирж оролцдогоороо онцлог фестиваль билээ.

7. BayanMongol Jazz band-Live concert

Бямба гарагт “Vinyl Music Club”-ээс Монгол улсын филармоны харьяа “Баян Монгол жазз” чуулгын 50 жилийн ойн хүрээнд амьд хөгжмийн тоглолт зохион байгуулахаар болжээ. 

Бэлтгэсэн: Х.Хулан 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.