1
Засгийн газар хатуу хөл хориог тав хоногоор сунган нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар энэ долоо хоног эхэлсэн. Мөн ирэх сард тохиох Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхаар тогтлоо.
2

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй хэмээн твиттер дэх албан ёсны хуудсаараа мэдээлэв.
3
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
4

"Ачтан Элит Клиник", "Мөнгөн гүүр" эмнэлгээс коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдэв.
5

Олон улсын жүдо бөхийн холбооны 2021 оны анхны том тэмцээн Катар улсын Дохад энэ сарын 11-13-нд болох бөгөөд дэлхийн шилдэг жүдочид зодоглох тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн тамирчид оролцохоор нислээ.
6

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн карго нислэгээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ирснийг албаны эх сурвалж нотолсон боловч өөрөө мэлзэж буй нь олны дургүйцлийг төрүүлж орхив.