UBLife Logo
Кино

"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө

О.Анхзаяа
О.Анхзаяа
"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө

Өнгөрөгч тавдугаар сарын 5-нд буюу ням гарагт жүжигчин Бернард Хилл хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай мэдээллийг түүний бие төлөөлөгч Лоу Коулсон мэдээллээ. 

Тэрээр "Бөгжний эзэн" киноны Теоден хааны дүрээр олноо танигдаж, хүмүүсийн зүрх сэтгэлд тодоор үлдсэн билээ. Тус кинонд тоглохоос өмнө 1997 онд тэрээр "Титаник" киноны хөлгийн ахмад Смитийн дүрийг бүтээж байсан юм. 

1982 онд "Boys from the Blackstuff" цувралд дүр бүтээж байснар нь түүнийг олон хүн мэддэг ажээ. 

Хамгийн сүүлд 2022 онд "The Responder" цувралд дүр бүтээсэн бөгөөд тэр өнөөг хүртэл кино ертөнцөөс нэгээхэн ч холдоогүй аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.