Хэзээ зогсох нь үл мэдэгдэх бүрхэг бороотой өдрүүд айсуй. Энэ үед л сэтгэл санаа тайвширч бодлогошрон гэртээ бүгмээр аль эсхүл юу ч хийхгүй кино үзмээр санагддаг шүү дээ. Энэ удаагийн зүсэр бороо амралтын өдрүүдээр таарч байгааг ч хэлэх үү хамтдаа дулаахан кино үзэцгээе.
1. Coraline
Өнгө, орчин хийц гээд бүрхэг өдрийн хамгийн түрүүнд сэтгэлд хоногших бүтээл бол мэдээж Coraline.
2. The Holiday
Мэдээж зул сарын баярыг санагдуулам кино халуун зун юу хийж яваа юм бэ гэж та гайхаж байгаа байх. Гэхдээ гадаа зун шиг биш л байна шүү. Иймд энэхүү киног жагсаалтад орууллаа.
3. Corpse Bride
Дан ганц Corpse Bride-аар ч хязгаарлагдахгүй Тим Буртоны кинонууд бороо, бүрхэг өдөрт хайртай хүмүүсийн зүй ёсны сонголт гэдэгт итгэлтэй байна.
4. Twilight
Мянга шүүмжилж өөлсөн ч ахин үзэх сэтгэлийг төрүүлсээр байдаг, бүрхэг ойн дундах цус сорогчдыг энэ л өдөр үзэхгүй юм бол хэзээ үзэх вэ?
5. The Shawshank Redemption
Аянга цахилгаан, сэтгэл хөдөлгөм түүх, чанартай хийц, авууштай бүтээл.
6. Pirates of the Caribbean
Карибын тэнгис дэх нууцлаг адал явдлаас уйдах хүн үгүй биз ээ. Хэд ч үзсэн үргэлж шинэлэг мэдрэмж өгөх уг бүтээлийг өнөөдөр л үзэх хэрэгтэй.
7. The Notebook
Голдоо ортол эмормоор байвал Notebook-ийг санал болгож байна.
8. Harry Potter
No comment! Just watch...
9. GHIBLI!!!
Гайхалтай зураглалаараа сэгтэл дулаацуулам шилдэг бүтээлүүд өдрийг тань аврах болно.
10. Lost in Translation
Төөрөлдсөн энэ ертөнцөд чи ганцаараа биш мөн учрал бүр хувь тохиолтой гэдгийг мэдрүүлэх кино.
11. Memories of Murder
Учир битүүлэг аллага, бороотой жихүүн өдрийг дүрслэх онц сонирхолтой гэмт хэргийн кино.
12. Garden of Words
Ghibli-ийн бүтээлээс арай өөр ч мөн л амьд мэдрэмжийг төрүүлэх гайхалтай зураглалтай анимэ. Ялангуяа бороотой дүрслэлүүд үнэхээр дурламаар...
13. Oldboy
Угаас ямар ч нөхцөлд үзэхэд тохиромжтой өөртөө автуулдаг кино гэдгийг та бүгд мэдэж байгаа байлгүй...
14. Life is Beautiful
Бороотой өдөр өсгөртлөө уйлж сэтгэлээ онгойлгоход яг тохирох кино!
15. Sleepy Hollow
Морь унасан толгойгүй хүн. Мөн л бүрхэг дүрслэлийн мастер Тим Буртон, Жонни Депп нарын хоршил.