Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эцэг эхчүүдийн хүүхдэдээ заадаг ч үнэндээ хоцрогдсон 15 үг


Эцэг эх, асран хамгаалагчид өөрийн мэдэлгүй хүүхдэдээ таагүй мэдрэмж төрүүлдэг, гомдоодог, сэтгэлд нь сэв суулгадаг, яахаа мэдэхгүй байдалд оруулдаг хортой үгсийг хүргэж байна. 

#1 "Хөвгүүд чамайг өдөж байвал чамд сайндаа л тэр"

Бага ангийн охидыг ангийн хөвгүүд нь дээрэлхэх, өдөж, тоглоом шоглоом хийхэд ээж аав нар нь ингэж хэлдэг. Гэвч муухай зан гаргаж, дээрэлхэх нь яав ч сайн зүйл биш.

#2 "Хэрвээ чи анхаарахаа больчихвол тэд чамайг зүгээр орхино"

Хүүхдүүд анги, сургууль дээрээ дээрэлхүүлэхэд эцэг эхчүүд зүгээр л анхаарахаа болихыг зөвлөдөг. Гэвч анхаарахаа болилоо гээд асуудал үнэхээр шийдэгддэг гэж үү?

#3 "Хүүхдээс уучлалт гуйх албагүй"

Зарим эцэг эхчүүд үүнийг үгээрээ хэлдэггүй ч боддог. Эцэг эхчүүд байнга хүүхдээ буруутгах бус буруутай үедээ уучлалт гуйж сурах нь чухал.

#4 "Охид математик, шинжлэх ухааны хичээлдээ сайн байх албагүй"

Хичээлийг сайн сурах эсэхт хүйс заах нь утгагүй... 

#5 "Ахмадуудыг ямагт хүндэтгэж бай"

Харилцан хүндэтгэх хэрэгтэй биш гэж үү?

#6 "Их хоол идвэл өндөр болно" 

Гэвч жингийн илүүдэлтэй болбол яах вэ? Зохистой хооллох хэрэгтэй биш гэж үү? 

#7 "Уйлахаа боль"

Уйлах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь хэзээ ч буруу зүйл биш.

#8 "Заавал онц сур"

Хичээл бүртээ онц сурах нь бус ойлгож, үр дүнтэй суралцах нь чухал болжээ.

#9 "Хайрын төлөө заавал зовдог"

Үүнийг эцэг эхчүүд үгээрээ бус үйлдлээрээ хүүхдүүддээ харуулдаг. Насаараа өөрт нь хайргүй нөхрийнхөө төлөө шаналсаар ирсэн ээжээсээ хүүхдүүд дээрх үгийг утгыг ойлгодог. Гэвч өөртөө хайртай байх хэрэгтэй биш үү? 

#10 "Чи том болоод ойлгоно"

Хүүхэд ч гэсэн үнэхээр ухаалаг. Тэдэнд тайлбарлаж ойлгуулахын оронд ихэнх эцэг эхчүүд дээрх үгээр аргацаадаг. 

#11 "Муур, нохой муухай"

Муур, нохойнд дургүй эцэг эхчүүд цөөнгүй ч, хүүхэд төрөхөөсөө л амьтанд хайргүй болчихдоггүй. Нэг үгээр, тэднийг эцэг эх нь амьтанд хайргүй, хөндий болгон өсгөдөг. 

#12 "Би чиний ээж/ аав болохоор шийдвэрийг чинь гаргана"

Хүүхдийнхээ хүсэл эрмэлзлийг сонсохгүй өөрийнхөөрөө тулгаснаар тэд хүүхдүүдээ өөрсдөөсөө улам түлхэж орхидог. 

#13 "Секс бол ичмээр зүйл"

Бэлгийн харилцааны тухай хөндөгдөх бүрт нууж хаасаар байвал хүүхэд тань өөрөө бүх мэдээллийг олж авах болно. Гэхдээ танаас биш, найзуудаасаа, огт танихгүй хүнээс, эсвэл интернэтээс... 

#14 "Цалин мөнгөгүй одоогийн ажлаасаа гараад яаж ийгээд ....-аар ажилла"

Хүсэл сонирхлоороо ажиллахад эхэндээ тогтмол орлогогүй байхаас аргагүйд хүрэх нь бий. Гэвч энэ үед нь хүүхдээ дэмжих бус яаж ийгээд нийгэмд үнэлэгдсэн, өндөр цалинтай ажилд орохыг шаардах нь үнэхээр хэцүү. 

#15 "Юун үерхэл нөхөрлөл! Хичээл ном, ажил төрөлдөө анхаар"

Гэвч эцэг эхчүүд үерхэл нөхөрлөл ч амьдралын нэг хэсэг, бүр чухал зүйл гэдгийг мартчихдаг.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
2
4 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
3
4 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.