UBLife Logo
Дэлхий

ФОТО: Өмнөд Солонгост цар тахлын үеэр ч их сургуулийн элсэлтийн шалгалтыг авчээ

Б.Саруул
Б.Саруул
ФОТО: Өмнөд Солонгост цар тахлын үеэр ч их сургуулийн элсэлтийн шалгалтыг авчээ

Ахлах сургуулийн сурагчдын хэтийн ирээдүйг шийддэг Коллежийн эрдмийн шалгалт (CSAT) мягмар гарагт болжээ. Энэ жил их сургуульд орох элсэлтийн шалгалтыг Өмнөд Солонгос даяар 1,380 байршилд 493,430 сурагч өгсөн ба тэдний дунд КОВИД-19 өвчнөөр өвдсөн 35 сурагч багтсан байна. 

Сурагчид солонгос хэл, математик, англи хэл, түүх, нийгмийн ухаан, хоёр дахь гадаад хэл гэсэн зургаан хичээлийн шалгалтыг 8 цагийн турш тасралтгүй сууж өгдөг.  Коллежийн эрдмийн шалгалт сурагчдыг их сургуульд орох эсэхийг шийдээд зогсохгүй ирээдүйн ажлын карьерт чухал нөлөөтэй тул эцэг эхчүүд хүүхдээ 4 настайгаас нь (зарим нь бүр 2 настайд нь) бэлдэж эхэлдэг гэнэ. 

Мөн шалгалт эхэлмэгц хот даяар чимээ шуугианыг намдаах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил шалгалтын үеэр цэргийн сургуулилтыг хориглож, англи хэлний сонсох хэсгийн үеэр агаарын хөдөлгөөнийг түр зогсоожээ. Түүнчлэн шалгалт өгөхөөр явж байгаа хүүхдүүдийг замын түгжрэлд орохоос сэргийлж төр, хувийн хэвшлийн компаниуд ажилдаа ирэх цагаа хойшлуулахыг ажилчдаасаа хүсчээ. 

Өмнөд Солонгост цар тахлын гурав дахь давлагаа эхэлсэнтэй холбогдуулан Коллежийн эрдмийн шалгалт өндөржүүлсэн хяналт, зохион байгуулалт дунд болж өнгөрчээ. 

Сурагчид бүгд маск зүүж, шилэн хаалт бүхий ширээнд суух ёстой гэсэн зөвлөмж хүргүүлжээ. Мөн танхимуудад ус цэвэршүүлэгч байрлуулахгүй бөгөөд сурагчид өөрсдөө ус, өдрийн хоолоо авчрах, завсарлагааны үеэр цугларч, хоорондоо ярихгүй байх, халуунаа хэмжүүлж, халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн сурагчид тусдаа өрөөнд шалгалт өгөх зэрэг олон зохицуулалт гаргажээ.

Эх сурвалж: BBC, AP

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.