Маш олон хүн аялж, адал явдалтай учрахыг хүсдэг шүү дээ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө аялах мэдээж сайхан. Халуун дулаан уур амьсгал, инээд хөөр, хөгжил цэнгээн гээд л гэгээн бүхэн танаас алхам ч холдохгүй. Гэхдээ танд зөвлөх нэгэн зүйл байна. Та нэг удаа ч болтугай ганцаараа аялаад үзээрэй. Эхлээд заавал гадаад улс орон гэлтгүй Монгол орноороо аялсан ч болох юм. Хаашаа гэдэг нь биш ганцаараа гэдэг нь гол юм шүү.
Танд хүмүүстэй болон ганцаараа аялахын ялгааг харуулсан зургуудыг сонирхуулъя.
