UBLife Logo
Кино

HBO-ийн "Chernobyl" бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй цуврал киногоор нэрлэгдлээ

HBO-ийн "Chernobyl" бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй цуврал киногоор нэрлэгдлээ

HBO суваг дээр мягмар гараг болгон шинэ анги нь орж буй нэг мини-цуврал гарч байгааг та мэдсэн үү? Тэр бол "Chernobyl" юм. "GOT"-ийн төгсгөлийн анги гарч дуусаад удаагүй байгаа болохоор хөгжилтэй, зураг мэдээллүүд нь одоо болтол сошиал ертөнцийг байлдан дагуулсаар байгаа ч энэ цуврал тэр бүх шуугианыг даван гарч байна.

Трейлерийг эндээс үзнэ үү:

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд болсон Чернобылийн аймшигт ослын бодит үйл явдлыг хэрхэн мундаг уран сайхны кино бүтээл болгон гаргасныг та бүхэн энэ киноноос мэдэж болно. Тухайн үед юу болж байсныг хүмүүс тэр болгон мэддэггүй шүү дээ. Харин энэ киногоор дамжуулан дэлхий нийтээрээ тэрхүү гамшигт үйл явдлыг бүрэн ойлгож авч байна.

Хамгийн гайхалтай нь энэ кино IMDb дээрх бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн бүтээлүүдийн НЭГДҮГЭЭР байранд бичигдлээ. Тус мини-цуврал нийт 5 ангитай байна хэмээн зарлагдсан бөгөөд одоогоор 3 анги гараад буй.

Хүмүүсийн сэтгэгдлүүд ч ар араасаа хөвөрсөөр л байна. Гайхалтай жүжиглэлт, найруулга, хөгжим, дүрслэл болон зохиол бүгд нийлээд иймэрхүү л чанартай бүтээлүүд гардаг аж. Одоо бүгд ямар ч кино үзэж байсан түүнийгээ болиод энэ цувралыг яг одоо эхлүүлээрэй! 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
39
1
14
1
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.