2009 онд нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьж байсан "Orphan" киноны шинэ анги удахгүй зураг авалтаа эхлүүлж, үзэгчдэд хүрэх нь ээ. Тус киноны гол дүр болох Эстерийн дүрийг бүтээж байсан жүжигчин Изабель Фьюрман харин хуучин дүрдээ дахин тоглохоор болсон байна.

Киноны үйл явдал нэгэн гэр бүл Эстер гэх охиныг өргөж авахаар шийдэн гэртээ авчирч буйгаар эхэлдэг бөгөөд тэдний өргөн авсан жаахан охин яг үнэндээ хүүхэд биш, насанд хүрсэн эмэгтэй гэдгийг тэд сүүлд олж мэддэг.

Шинэ ангийн нэрийг "Esther" хэмээн зарлаж байсан ч өөрчилж, "Orphan: First Kill" хэмэнэ нэрлэхээр болжээ.

Жүжигчин бүсгүй одоо 23 настай бөгөөд хэрхэн жаахан охин шиг харагдахыг хүмүүс мэдэхгүй байгаа ч "Deadline"-ий мэдээлснээр дэлхийн хамгийн шилдэг нүүр будалтын баг болон зураглаачид ажиллана хэмээжээ.

"The Boy", "The Devil Inside" зэрэг киног найруулж байсан найруулагч Виллиам Брент Белл тус киног найруулах юм.

Шинэ ангийг хүлээх хүлээлтээ багахан ч гэсэн дармаар байвал хуучин ангийг нь үзэж, айдас хүйдэс мэдрээрэй.