UBLife Logo
GoT⚔️

Хаадын тоглоом: 'Google'-ээс Мэйси Уильямсийн насыг хайсан хүний тоо эрс нэмэгджээ

Б.Саруул
Б.Саруул
Хаадын тоглоом: 'Google'-ээс Мэйси Уильямсийн насыг хайсан хүний тоо эрс нэмэгджээ

"Хаадын тоглоом"-ын шинэ бүлэг санаанд оромгүй үйл явдлуудаар дүүрэн байна. Ялангуяа хоёрдугаар ангид гарсан Аряа Старк, Гэндри (Роберт хааны бутач хүү) нарын хэсэг үзэгчдийг хамгийн их цочирдуулжээ. Учир нь хоёрдугаар анги гарсны дараа 'Google'-ээс Аряагийн дүрд тоглосон жүжигчин Мэйси Уильямсийн насыг хайсан хүний тоо эрс нэмэгдсэн байна. 

Мэйси Уильямс 22 настай бөгөөд "Хаадын тоглоом" цувралд тоглож эхлэхдээ дөнгөж 11 настай байжээ. Харин цувралд бүтээж буй дүрийг нь 18 настай хэмээн тооцоолж байгаа юм. 

Хамгийн егөөтэй нь хоёрдугаар анги гарахаас өмнө HBO Вестерост 18 нас хүрэхээс өмнө юу үзэж туулсан байх хэрэгтэй талаар пост оруулсан байв. 

Түүнчлэн цуврал эхлэхэд Роберт хаан, Нэд Старк нар ураг барилдах тухай ярьж байсныг үзэгчид мартаагүй биз ээ. Угтаа тэд Жоффри, Санса хоёрыг гэрлүүлэх тухай ярьсан ч цувралын төгсгөлд Роберт хааны бутач хүү Гэндри, Аряа Старк хоёр нийлэх юм гэж хэн саналаа.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
10
2
0
1
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.