UBLife Logo
Newsfeed

“Коронавирусийн үед иргэн та юу хийж чадах вэ?” хэлэлцүүлгийн ОНЦЛОХ эшлэлүүд

“Коронавирусийн үед иргэн та юу хийж чадах вэ?” хэлэлцүүлгийн ОНЦЛОХ эшлэлүүд

Өрөг.мн, Ub.life сайтууд хамтран “Коронавирусийн эсрэг иргэн та юу хийж чадах вэ?” Live хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэрх онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


Засгийн газрын ХМОНХГ-ын дарга, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Ганзориг

Нэг л хүн коронавирусийн халдвар авбал хэдэн арав, зуун хүнд хор уршиг тарьж болохыг Солонгос, Италийн жишээ харуулж байна.

•Та хотоос гарсан бол гуравдугаар сарын 3 буюу ирэх долоо хоногийн 2 дахь өдөр хүртэл хот руу орох ямар ч боломжгүй.•Экспорт, импортын урсгал хэвийн байгаа учраас иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй.•21 аймаг, 360 сум бүгд хөл хорио тогтоосон байгаа.•Хүн амын 70 орчим хувь нь эрсдэлт бүлэгт хамаарч байна. Хөл хорионы хугацааг сунгасан нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг нягт хийхийн тулд юм.•Манай улсын хүн амын 30 хувь буюу 1 сая нь хүүхэд. Мөн 400 мянга орчим ахмад настан, 350 мянган архаг хууч өвчтэй хүн байна. Дээр нь 16 мянга орчим хорт хавдартай иргэнтэй. Тиймээс хүн амын 60-70 хувь нь маш эмзэг хэсэг.•Хоёрдугаар сарын 27-ноос нийтийн тээвэр өглөө 06:00-09:00 цаг, орой 17:00-21:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.•Цахим орчинд худал мэдээ тараавал Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулиар шийтгэх асуудлыг Онцгой комиссын хурлаар эрчимжүүлэх шийдвэр гарсан.•Мэдээллээ шэйрлэхээсээ өмнө нягтлах, эх сурвалжаа харах хэрэгтэй. Бид нар яарснаасаа болж их алдаад байгаа.•Хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллагуудыг мэдээлэл өгөхийг шахаж, шаарддаг. Цаана нь олон улсын харилцаа хөндөгдөж байдаг учраас дипломат шугамаар болон эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож мэдээлэл авсны дараа эцсийн байдлаар мэдээлэл өгдөг.•Монголчууд 4 сая гаруй утас хэрэглэж байна. Эрүүл мэндийн яамнаас мессеж зөвлөгөөг крилл үсгээр хүргэхээр фонтыг нь дэмжихгүй утаснууд бий. Тиймээс яалт ч үгүй латинаар бичиж байна.  •Нэг л хүн коронавирусийн халдвар авбал хэдэн арав, зуун хүнд хор уршиг тарьж болохыг Солонгос, Италийн жишээ харуулж байна.•Таны эрүүл мэндийн төлөө, гурван сая гаруй иргэнийхээ төлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ өндөржүүлж байна.•Сарын өмнө Засгийн газрын нөөцөөс 4.2 тэрбум төгрөгийг баталсан, өнөөдөр /2020.02.26/ 6.5 тэрбум төгрөгийг баталлаа. 2020 оны улсын төсөвт батлуулсан төсвийн хүрээнд Засгийн газрын нөөцийн дийлэнх мөнгийг цаг хугацааны давагдашгүй хүчин зүйлд зарцуулж байна.•Сэтгэл хөдлөлөөр авч байгаа арга хэмжээ биш.

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар

Коронавирусийн халдварлалтын индекс нь 2.5-2.7 байна. Энэ нь халдварлах чадвараараа САРС-аас 3 дахин өндөр гэсэн үг.

•Коронавирус агаар дуслын замаар халдаж байна. Өвчилсөн 80 гаруй мянган хүн агаар дуслын замаар халдвар авсан.•Засгийн газар халдварт өвчний талаар мэдээллийг нуугаагүй. Өдөр бүр 11:00 цагт хамгийн сүүлийн үеийн мэдээг дамжуулж байгаа.•Онц байдал тогтоосон үед ард иргэд тайван байж, дараагийн шатны арга хэмжээг тунгаан бодож, төр засгийн шийдвэрийг дагаж хамтран ажиллах хэрэгтэй.•Шинэ зүйлийг туулсны дараа хуучирч, туршлага хуримтлагддаг.•2003 онд САРС-ын халдвар, 2009 онд H1N1 гахайны томуу, 2012 онд MERS гарахад дэлхий нийтээрээ хохирол амссан. Цаг үе өөр болжээ. 2003 оны халдвар гарсан үетэй энэ жилийг харьцуулахад 17 жил өнгөрсөн байна. Хүмүүсийн мэдээллийг хайх зан үйл, чадвар өөр болжээ. Дээрээс нь сошиал нэмэгдчихсэн. Тийм болохоор итгэж болохуйц албаны, баталгаатай эх сурвалжид түшиглэх ёстой.•Хуурамч мэдээллээс болоод урагшаа нэг алхах гэж байсан хүмүүс хоёр алхам ухарч байна.•Маскны эрэлт илүү нэмэгдэж байгаа. Нийлүүлэлт хангалтгүй байна. Тиймээс өрхийн хэмжээнд өөрсдөө маск оёж хэрэглэх талаар зөвлөгөө өгч байгаа.  •Бараа материалаар дамжин халдварлах эрсдэл бий. Ковид-19 вирус гадаргуу дээр багагүй хугацаанд амьдрах чадвартай. Тийм учраас бид нар гараа сайн угаа, ариутгагч сайн хэрэглэ гэж зөвлөж байна. Гэхдээ энэ бүх эрсдэлийг бууруулахаар Засгийн газар, Улсын онцгой комиссын удаа дараагийн шийдвэрүүд гарч байна.  •Ахмад настай, архаг хууч өвчтэй, зүрх судасны эмгэгтэй, чихрийн шижинтэй, дархлаа дарангуйлагдсан, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эрсдэлтэйд тооцогдож байна.•Коронавирусийн халдварлалтын индекс нь 2.5-2.7 байна. Энэ нь халдварлах чадвараараа САРС-аас 3 дахин өндөр гэсэн үг.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс

Өрх айл бүр хоёр сарын орлоготой дүйцэхүйц хуримтлалтай байх хэрэгтэй.

•Өрх айл бүр хоёр сарын орлоготой дүйцэхүйц хуримтлалтай байх хэрэгтэй. Монгол Улсын нэг өрхийн дундаж орлого 1.8 сая төгрөг. Тиймээс 3.5 сая төгрөгийг хуримтлуулсан байх шаардлагатай.•Өмнөд Солонгос, Хятадын зах зээл дээр маскны үнэ 130 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Нэг хүнд 30-аас илүү маск өгөхгүй байгаа юм билээ.•Эрэлтийг дагаад нийлүүлт хомсодсон үед тухайн барааны үнэ өсдөг нь аргагүй.•Эдийн засгийн хэцүү байдал үүсэхэд хувийн секторууд авардаг. Хамгийн хурдан хөдөлдөг.

“Анлимитэд медиа групп”-ийн дэд захирал Ж.Хулан

Хэтэрхий их түгшүүр нь таныг айдаст автуулж буруу шийдвэр, үйлдэл гаргахад нөлөөлдөг.

•ДЭМБ-аас айдаст автуулсан мэдээллээс илүү итгэл найдвар төрүүлсэн мэдээ ийм нөхцөлд хүмүүст илүү хүрэх магадлалтайг дурдсан.•Мэдээллийн вакумжуулалтад орж түгшүүрт авталгүй өдөр тутмын амьдралаа хэвийн явуулах хэрэгтэй. Хуурамч мэдээллээс сэргийлж, заавал нягталж байгаарай.•Хэтэрхий их түгшүүр нь таныг айдаст автуулж буруу шийдвэр, үйлдэл гаргахад нөлөөлдөг.•Иргэд технологийн боломжуудыг ашиглаад газрын зураг дээр хаана маск, санитол гэхчлэн байгааг тэмдэгдэж, мэдээллээ солилцох боломжтой.•Хамтын үйл ажиллагааг технологи ашиглан зохион байгуулах боломжтойг Зүүн өмнөд азид санал болгож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...