Баяр дөхөж байгааг тохиолдуулаад өөрийн харж явдаг нэгэндээ сэтгэлээ илчилбэл ямар вэ? Та бүхэн санаа зоволгүйгээр яг энэ цаг үеийг ашиглаад аваарай.
1. Нэргүй захиа илгээх
Өнөө үед мессеж, мессенжерээр харилцах нь давамгайлах болсон. Гэхдээ та жаахан хуучны арга хэрэглээд үзэх хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ, үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлэх ч юм билүү? Захиа бичээд, хаягийг нь олж мэдэж байгаад илгээж болно. Эсвэл ирэх газар нь үлдээж, хүнээр өгүүлсэн ч болно шүү дээ. Ямартай ч нэг оролдоод үзэх хэрэгтэй.

2. Сонирхдог зүйлийг нь мэдэж авах
Ингэснээр яаж болох вэ гэж үү? Мэдээж та түүний юунд дуртайг олж мэдсэнээр зүрх сэтгэлд нь ойртох нэг алхам хийлээ л гэсэн үг. Ихэнх хүн адилхан сонирхолтой, ижил зүйлд дуртай хүмүүсийг илүүд үзэж, сонирхох хандлагатай байдаг. Тиймээс дуртай зүйлийг нь олж мэдээд, түүнтэй холбоотой бэлэг өг.

3. Санаа тавьж байгаагаа харуулах
Магадгүй түүнд тусламж хэрэг болсон байж мэднэ. Эсвэл тэр жаахан гунигтай байгаа ч юм уу. Ханиад хүрч, халуурч, хичээл нь жаахан хүндхэн байж ч мэднэ. Та нэг мэдэхэд л тэр хүнийг маш их анзаарч, түүнд санаа тавьж, санаагаа зовоодог болсон байх болно. Үүнийгээ мэдрүүлэх хэрэгтэй. Түүний мэдрэмж, эрүүл мэнд, хүсэл сонирхол танд ч бас чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэхийн тулд та шууд холбогдож, хэлж болно. Эсвэл ханиад хүрсэн байх үед нь найруулж уудаг чацаргана авч өгөх ч юм уу, бээлий, ороолт дурсгаж, хичээл нь хүнд байгаа үед туслахыг санал болгож болох юм. Харих замд нь хань болж явахыг ч гуйж болно шүү дээ.

4. Тэшүүрээр гулгахыг урь
Өвлийн нэг сайхан зүйл нь мөсөн талбай. Тэр хүн гулгаж чадахгүй байсан ч та зааж өгье гэж хэлэх хэрэгтэй. Та өөрөө чадахгүй байлаа ч хамтдаа хөгжилтэй шүү дээ. Хэзээ ч юу ч хэлж чадахгүй суухын оронд хамт гулгахыг уриарай. Хүмүүсийг маш ойртуулж, дотно болгодог спортын төрөл гэдэг юм билээ шүү.

5. Шинэ жилийн өдөр завтай эсэхийг нь асуух
Яг энэ асуултаар та бараг сэтгэлээ илчилж буйгаас ялгаагүй л гэсэн үг. Тэр бол оны хамгийн чухал, хамгийн сүүлийн өдөр шүү дээ. Яг энэ өдөр ядаж хамтдаа кофе уухыг урих хэрэгтэй. Эсвэл та байгаа газар нь очоод крашаа дуудаарай. Түүнд оны сүүлийн бэлэг болгож ямар нэгэн зүйл дурсгаарай.

6. Дуртай дуугаа илгээх
Энгийн хүнд бид дуртай дуугаа хэлдэггүй шүү дээ. Яг түүн шиг, хамгийн дуртай, гоё дуунуудаа бусдад хэлэх нь тухайн хүн түүний хувьд онцгой болохоор л тэр билээ. Хэрэв та түүнд дуртай дуунуудаа CD юм уу кассет дээр буулгаж өгвөл түүнд үнэхээр их таалагдах болно.

7. Аяган бялуу бэлэглэх
Шинэ жилийн баяраар та түүнд бяцхан "cupcake" бэлэглээрэй. Шууд л цэцгийн баглаа, том бамбарууштай очсоноос илүү энгийн атлаа хөөрхөн санагдах болно. Шинэ жилийн баярыг ашиглаж л энэ бэлгийг өгөхгүй бол болохгүй шүү.

Зургуудыг: Pinterest
