Орчлонг үгүйсгэгч нихилист үзлийн талаар хамгийн тодорхой ойлголт өгч чадах бүтээлүүдийг та бүхэндээ сонирхуулах гэж байна. Энэ бүтээлүүдийг үзсэнээр та энэ ямар төрлийн үзэл болохыг хангалттай ойлгох биз ээ.
Нихилизм гэдэг нэр томъёо нь "үгүй" гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд "үнэндээ юу ч биш" гэсэн утгатай Латин үгнээс гаралтай юм. Нигилизм гэдэг нь ертөнцийг үзэх үзэл нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, ёс суртахууны хэм хэмжээ, үнэлэмжийн талаар эргэлзээ төрөхийг хэлдэг байна. "Амьдралд ямар ч үнэ цэнэ, утга учир байхгүй" хэмээн үзэх гэж товчоор хэлсэн ч болох. Та бүхэн сонирхож байвал энэ кинонуудыг үзээрэй.1.”The Big Lebowski” (1998)
“Энэ киноны дүрүүд зохиолын гол санаанаасаа чухал гэдэгт онцгой чанар нь нуугдаж байгаа” гэж найруулагч Жоэл Коэн хэлжээ. Дүү Этан Коэний хамт бүтээсэн эл бүтээлийн гол дүрүүдийн философи нэвт ханхалсан харилцан яриа бүхнийг огоорогч нихилист үзлийг бэлхэн харуулна.2.”The Nihilist” (1905)
Нөхрөө улс нийгмийн буруугаас алдсан эмэгтэй нихилистүүдийн бүлэглэлд орно. Тэд нэгдэж, засгийн газрыг галдан шатаахаар тэмцэх бөгөөд эмэгтэй уг тэмцлийн үеэр амиа алдана. Гэвч чухам “Яагаад?”, “Юуны тулд?”, “Ямар өөрчлөлтийн төлөө?” зэрэг хариултыг уг богино киноны дараа та ойлгох бизээ.3. “Naked” (1993)

Найруулагч Майк Лигийн энэхүү бүтээл тайлбарлахад хамгийн төвөгтэй киноны тоонд багтдаг. Гол дүр болох Жонни ч кино урлагийн цөөнх дүрүүдийн нэг. Тэр гудамжинд амьдарч, хэрэн хэсч, эргэн тойрноо, эмэгтэйчүүдийг, ямар ч нөхцөл байдлыг, бүр өөрийгөө ч үзэн яддаг. Гэвч киноны төгсгөлд Дэвид Тьюлисийн гарамгай жүжиглэлтээр амилсан Жонни таны сэтгэлийг татах нь гарцаагүй. Харин яаж?4. “Pale Flower” (1964)
1964 онд бүтээгдсэн Япон найруулагч Масахиро Шинодагийн оргил бүтээлийн нэг. Ухаалаг харилцан яриа, жир бус биеэ авч явах нихилист залуу, түүний эргэн тойрон дахь хүмүүсийн бүүдгэр байдал хар цагаан дүрслэлтэй тун “догь” хоршино гээч.5. “I Stand Alone” (1998)

Найруулагч Гаспар Ноэгийн хүн, нийгмийн оршихуй, утга учрын талаарх сод бүтээл. Олон нийттэй дасан зохицохоор “бүдчиж” яваа гол дүрийн алуурчин залуу нихилистийн төгс жишээ юм. Түүний амьдралд ямар ч зорилго, итгэл үгүй боловч олхиогүй, гажуудсан, шаналлаар дүүрэн орчлон ертөнцөд тэр эсрэгээрээ илүү утга учиртай амьдарч байгаа ч юм бил үү?